Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 09 сарын усны чанарын төлөв


УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2019 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
1. Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 9 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг- Малчин, Чигж- Өндөрхангай, Увс нуур- Улаангом, Гашуун-Улаангом дээд цэг, Гашуун-Улаангом доод цэг, Хариг- Сагил, Баруунтуруун-Баруунтуруун, Билүү- Хяргас, Хангилцаг- Цагаанхайрхан, Тэс-Тэс, Сагил- Сагил, Боршоо-Боршоо, Торхилог- Давст, Увс нуур- Давст, Хандгайт- Давст, Түргэн-Түргэн хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 9 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
||||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
Cr+6 |
||
1 |
Гэдрэг-Малчин |
2.1 |
0.03 |
0.007 |
0.034 |
|
||
2 |
Чигж -Өндөрхангай |
4.5 |
0.07 |
0.002 |
0.009 |
|
||
3 |
Увс нуур-Улаангом |
6.80 |
2.42 |
14.3 |
0.57 |
0.001 |
0.011 |
0.003 |
4 |
Гашуун- Улаангом дээд цэг |
6.95 |
1.97 |
0.8 |
0.03 |
0.002 |
0.007 |
|
5 |
Гашуун- Улаангом доод цэг |
6.80 |
2.12 |
2.0 |
0.76 |
0.017 |
0.105 |
0.004 |
6 |
Хариг-Сагил |
|
|
2.9 |
0.04 |
0.001 |
0.016 |
|
7 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
3.9 |
0.05 |
0.001 |
0.013 |
|
8 |
Билүү-Хяргас |
|
|
3.0 |
0.05 |
0.002 |
0.003 |
|
9 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
3.2 |
0.03 |
0.001 |
0.008 |
|
10 |
Тэс-Тэс |
|
|
1.8 |
0.02 |
0.001 |
0.010 |
|
11 |
Сагил-Сагил |
|
|
2.3 |
0.02 |
0.001 |
0.003 |
|
12 |
Боршоо-Боршоо |
|
|
2.9 |
0.03 |
0.001 |
0.005 |
|
13 |
Торхилог-Давст |
|
|
3.5 |
0.11 |
0.001 |
0.003 |
|
14 |
Увс нуур-Давст |
|
|
15.1 |
0.32 |
0.001 |
0.006 |
|
15 |
Хандгайт-Давст |
|
|
3.9 |
0.05 |
0.002 |
0.010 |
|
16 |
Түргэн-Түргэн |
2.3 |
0.02 |
0.001 |
0.004 |
|
||
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
0.01 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан ба Гашуун доод цэгийн орчим усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж зөвшөөрөгдөх хэмжээ /ЗХ/-ээс 1.5 дахин их, эрдэс фосфор /РО4/-ын агууламж ЗХ-ээс бага зэрэг давсан, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгт сульфат /SО4/-ын агууламж ЗХ-ээс 1.2 дахин ихсэж, ЗХ-ээс давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ЗХ-ээс давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Улаангомын орчим нуурын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.3 мгО/л буюу ЗХ-ээс 1.4 дахин, фтор /F/-ын агууламж 1.8 дахин, манган /Mn/-ы агууламж ЗХ-ээс 1.6 дахин ихэссэн ба Давстын орчимд перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.1 мгО/л буюу ЗХ-ээс 1.5 дахин, фтор /F/-ын агууламж 2 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Гэдрэг- Малчин, Чигж- Өндөрхангай, Увс нуур- Улаангом, Гашуун-Улаангом дээд цэг, Хариг- Сагил, Баруунтуруун-Баруунтуруун, Билүү- Хяргас, Хангилцаг- Цагаанхайрхан, Тэс-Тэс, Сагил- Сагил, Боршоо-Боршоо, Торхилог- Давст, Увс нуур- Давст, Түргэн-Түргэн хяналт-шинжилгээний цэгийн голуудын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Хандгайт-Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун гол доод цэгийн орчим фосфорын болон аммонийн азотын агууламж, Увс нуурын усан дахь органик болон эрдэс азотын агууламж ЗХ-ээс давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 11 сарын усны чанарын төлөв | 2020-01-03 | 1970-01-01 | 311 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 10 сарын усны чанарын тойм | 2019-11-05 | 1970-01-01 | 310 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв | 2019-09-11 | 1970-01-01 | 308 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв | 2019-08-07 | 1970-01-01 | 301 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 301 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 315 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 274 |
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм | 2019-07-05 | 1970-01-01 | 301 |