Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт 5.0-10.0 градус, Наранбулаг, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас, сумдын нутагт 11.0-16.0 градус, уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 17.0-22.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал Наранбулаг, Тэс, Завхан, Өлгий сумдын нутгаар 1-3градус, бусад нутгаар 4-6 градусаар дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутагт 2.0-7.0 градус, Ховд, Өмнөговь суманд 8.0-14.0 градус дулаан харин Улаангом, Баруунтуруун, Түргэн,Хяргас сумдын нутагт 3.0-8.0 градус, Увс нуурын хотгороор 9.0-12.0 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Өмнөговь, Зүүнговь,Өлгий сумдын нутагт 29-34.0 градус, Наранбулаг, Ховд, Баруунтуруун, Давст, Түргэн, Сагил, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 24.0-28.0градус бусад сумдын нутгаар 19.0-23.0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Зүүнговь сумдын нутагт 6.0 градус хүйтэн харин Нарабулаг, Малчин, Тэс,Зүүнхангай, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 2.0-6.0градус, Улаангом, Баруунтуруун, Сагил сумдын нутагт 7.0-9.0градус, Өндөрхангай, Ховд, Өмнөговь Завхан, Өлгий сумдын нутагт 17.0-22.0 градус дулаан шөнөдөө ихэнх нутагт 20-28 градус, Увс нуурын хотгороор 29-37 градус хүйтэн байлаа.
Хур тунадас Ховд, Баруунтуруун, Хяргас сумдын нутагт 0.0мм тунадас орсон бол бусад суманд тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал олон дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар түр зуур 15-26 м/с буюу аюулын хэмжээнд хүрч хүчтэй салхилсан, бусад нутгаар салхи тогтуун байлаа.
2 дугаар сарын 28-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хайстын шил, Хархираа Түргэний уулсаар 20,5 см-ээс их, Малчинд 22 см буюу цасны нягт 0,22г/см3, Тэс, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Хяргас, Тариалан сумдын нутгаар 10-17 см буюу цасны нягт 0.12-0.17г/см3, Улаангом, Давст, Сагил сумдын нутгаар 5-9 см буюу цасны нягт 0,10-0,16г/см3 нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 0-1 см тарлан цастай (3 дугаар зураг) байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
• Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байлаа.
• МАА-д нэмэгдэл тэжээл өгөх,бог мал төллөх ажил үргэлжлэн явагдаж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар