Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН 2018-2019 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ
УВС АЙМГИЙН 2018-2019 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ
Увс аймгийн зуншлагын байдал: Энэ жилийн зуншлага 7 дугаар сарын 2 дугаар арав хоногоос сайжирч, 31 гэхэд нутгийн 70 хувьд сайн, 20 гаруй хувьд дунд, 10 орчим хувьд муу үнэлгээтэй байв. Харин 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн сайн, 10 гаруй хувьд дунд зэрэг байна.
Аймгийн сум, багийн нутгаар бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
40% нь (бэлчээрийн нөөцтэй)
15% нь (бэлчээр хүрэлцээтэй)
30% нь (даац 1-3 дахин хэтэрсэн)
5% нь (даац 3-5 дахин хэтэрсэн)
5% нь (даац олон дахин хэтэрсэн)
Бэлчээрийн даацын зургаас нутгийн 60 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж байна. Харин нутгийн 40 шахам хувь нь өөрийн сумын нутагт мал сүргээ онд оруулах бэлчээрийн хүрэлцээ муу байгаа нь отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс зохицуулах шаардлагатайг харуулж байна.
Сумын багийн дүнгээр авч үзвэл
Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Завхан сумын Шар булаг, Айраг нуур, Наранбулаг сумын Гүнбүрд, Тариалан сумын Мянган, Бөхмөрөн сумын Байшинт, Тэс сумын Ендэрт , 3-р баг багуудын нутагт бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан
Сагил сумын Үүрэн нуур, Түргэн сумын Эрдэнэ хайрхан, Улаангом сумын Хархираа, Ховд сумын Ховд, Өмнөговь сумын Орлого, Өлгий сумын Өлгий, Малчин сумын Цалгар, Баянхайрхан, Баянмандал багуудын нутагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн.
Давст сумын Зүүнхөвөө, Торхилог, Сагил сумын Үүрэг нуур, Түргэн сумын Рашаант, Баянхайрхан, Бөхмөрөн сумын Цагаан түнгэ, Хар алтад, Ховд сумын Ачит, Шивэр, Өмнөговь сумын Намир, Холбоо, Өлгий сумын Хулст, Завхан сумын Хяргас нуур, Хармагт, Зүүнхангай сумын Баянгол, Цагаанхайрхан сумын Хунт, Арбулаг/ Төвийн баг/,Баруунтуруун сумын Туруун / Төвийн баг /, Малчин сумын Баянэрдэнэ, Наранбулаг сумын Хужирт, Улаан үзүүр, Тариалан сумын Бургастай, Хархираа, Толь багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна.
Ховд сумын Халиун, Өмнөговь сумын Улиастай, Баянгол, Өлгий сумын Чаргат, Зүүнхангай сумын Жаргалант, Даланбулаг, Өндөрхангай сумын Цэцэрлэг, Жаргалант, Цалуу, Цагаан нуур, Батсайхан, Цагаанхайрхан сумын Хулж, Даланбулаг, Баруунтуруун сумын Баян Айраг, Зүүнтуруун, Зүүнговь сумын Суврага, Өгөөмөр, Тохой, Баяннуур, Тэс сумын Тоором, Нурагт, Булгийн өндөр, Хяргас сумын Хайрхан, Бугат, Хангай, Наранбулаг сумын Алдар, Тариалан сумын Хөхөө, Улаангом сумын Хөндлөн, Сагил сумын Боршоо, Өндөрмод, Давст сумын Хандгайт багуудын нутгаар бэлчээрийн даац хүрэлцээтэй ба бага хэмжээний нөөцтэй гарчээ.
Судалгааны дүнгээс харахад:
Тухайн орон нутгийн бэлчээрийн ургамлын ургалт энэ жил ихэнх нутагт зуншлага оройтож гарсан ба бороо их орсон газраар лууль шарилж зэрэг нэг наст ургамлууд ургаж, говийн нутгаар таана, хөмөл зонхилсон тул га-ийн ургац ахиу гарч, энэ нь бэлчээрийн даац сайнаар гарахад нөлөөлсөн. Гэхдээ эдгээр ургамлууд өвөл хавартаа бэлчээрт хадгалагдаж үлдэхгүй онцлогтойг анхаарах шаардлагатай. Малын тоо хэт ихэсснээс бэлчээрийн даац багтаамж олон дахин хэтрэх нөхцөл болж байна. Бэлчээрийн даац онцгой их хэтэрч гарсан дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэхээр байгаа тул аймаг, сумдын удирдлагууд эртнээс зөв зохион байгуулалт хийж ажиллах зайлшгүй шаардлагатайг анхаарна уу!
2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр
Нэгтгэсэн: Увс аймгийн УС,ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ