Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Наранбулаг, Тэс, Улаангом, Завхан, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн сумдын нутгаар агаарын дундаж температур 15-20 градус, бусад сумдын нутгаар агаарын дундаж температур 9-14 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Наранбулаг, Тэс, Улаангом, Завхан, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн сумдын нутгаар өдөртөө 26-31 градус, бусад сумдаар 20-25 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн сумдын нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, Өндөрхангай, Зүүнхангай, Хяргас, Цагаанхайрхан сумдаар 1 градус хүйтэн байжээ.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутагт ОЖД-аас 1-6 градус дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Наранбулаг, Тэс, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Хяргас сумдын нутгаар хөрсний дундаж температур 23-28 градус, Өндөрхангай, Малчин, Ховд, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 17-22 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 40-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6 градус дулаанаас 8 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 0,4-22,2мм хур тунадас орсон байна. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Ховд 22,2мм, Цагаанхайрхан 19,7мм, Хяргас 15,7мм, Баруунтуруун 13,7мм, Малчин 9,0мм, Өндөрхангай 8,7мм, Өлгий 8,0мм, Зүүнхагай 5,8мм, Өмнөговь 4,0мм, Завхан 3,0мм, Зүүнговь, Сагил, Түргэн 1,8мм, Наранбулаг 1,2мм, Тэс 1,1мм, Давст 0,5мм, Бөхмөрөн 0,4мм тунадас орсон байна.
Хур тунадасыг ОЖД-тай харьцуулсан: Өндөрхангай, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Наранбулаг, Тэс, Улаангом, Завхан, Давст, Сагил, Түргэн сумдын нутгаар ОЖД-аас бага байсан.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Өмнөговь 27м/с, Өндөрхангай, Улаангом 21м/с, Баруунтуруун, Завхан, Өлгий, Сагил 20 м/с, Ховд 18 м/с, хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-14 м/с хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь нахианы өсөлт, залаалалт/түрүүлэлт/ үе шат эхэлсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 2-9 см ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар сайн гэсэн үнэлгээтэй байна.
ХААЦУ-ын салбар
2020 оны 6 дугаар сарын 3-нд