Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 14-19 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Наранбулаг, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Зүүнговь, Сагил сумдын нутгаар өдөртөө 26-31 градус, бусад сумдаар 20-25 градус дулаан, Агаарын хамгийн бага температур Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар шөнөдөө 0-5 градус дулаан, бусад сумдаар 1 градус хүйтэн байжээ.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 18-30 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 31-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 4 градус дулаанаас 5 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-10 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Тунадас орсон сумдыг авч үзвэл: Өндөрхангай 1.9 мм, Түргэн 1.8 мм, Бөхмөрөн 1.4 мм, Ховд 0.3 мм, Наранбулаг, Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхагай, Өлгий, Хяргас сумдаар 0.0 мм, тунадас орсон байна. Малчин, Завхан, Давст, Сагил, Цагаанхайрхан сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Сагил 20 м/с, Завхан, Улаангом 19 м/с, Наранбулаг, Ховд, Баруунтуруун, Өмнөговь 18 м/с, Өндөрхангай 17 м/с, Тэс 15 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-14 м/с хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь цухуйлт жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 1-7 см ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар дунд гэсэн үнэлгээтэй байна.
Нийт нутгаар агаарын харцангуй чийгийн дундаж 29-63%-ийн чийгтэй хэт хуурайшилтай байгаагаас гал түймэр гарах өндөр эрсдэлтэй байна. Иймээс нийт ард иргэдийг гал түймрийн аюулаас болгоомжтой байхыг зөвлөж байна.
ХААЦУ-ын салбар
2020 оны 5 дугаар сарын 21-нд