Урьдчилсан мэдээ > 2023 оны VII-IX сарын цаг агаарын мэдээ

2023 оны VII-IX сарын цаг агаарын мэдээ

Шинэчлэгдсэн: 2023-06-08 08:49:55

                                                             2023 ОНЫ 7 – 9 ДҮГЭЭР САРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар Их нууруудын хотгороор 24–28°С,  бусад нутгаар 16–24°С байдаг. 7 дугаар сарын агаарын температур ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар нутгийн өмнөд хэсгээр 0 – 30 мм, бусад нутгаар 30 – 70 мм бороо ордог байна. 7 дугаар сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар ОЖД–аас бага байх төлөвтэй.

Наймдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД-аар нутгийн баруун хэсгээр 8–12°C,  бусад утгаар 13–19°C дулаан байдаг. 8 дугаар сарын агаарын температур ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх төлөвтэй. Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар ихэнх нутгаар 30–60 мм ордог байна. 8 дугаар сарын нийлбэр хур тунадас ихэнх нутгаар дунджийн орчим орох төлөвтэй.

Есдүгээр сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар ихэнх нутгаар 6–14°C дулаан байдаг байна. 9 сарын агаарын температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна. Сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар ихэнх нутгаар 4–15 мм хур тунадас ордог байна. 9 дүгээр сард хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна

                                                                                     ЗӨВЛӨМЖ

Агаарын дундаж температур зуны саруудын ихэнх хугацаанд нийт нутгаар ОЖД–аас дулаан бөгөөд хур тунадас ОЖД–аас бага байх төлөвтэй тул дээрх зуны улирлын агаар, хөрсний хэт халалт, хуурайшил болох буюу түүнээс үүдэлтэй болзошгүй аюул, ослоос сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

                                                                                                 УЦУОШТөв МҮХэлтэс 2023.05.26