Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур
2023 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж нийт сумдаар 13-18 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгаар 1-5 градус дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумуудын нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, Өндөрхангай, Улаангом, Түргэн, Хяргас сумуудын нутгаар 1-6 градус, бусад сумуудын нутгаар 7-8 градус хүйтэн. Агаарын хамгийн бага температур шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас сумуудын нутгаар 22-27 градус, бусад нутгаар 29-34 градус хүйтэн байлаа.
Хөрсний гадаргын температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур 13-18 градус хүйтэн байсан. Хамгийн их температур өдөртөө ховд, Өмнөговь сумдын нутгаар 6-10 градус, Малчин, Өлгий, Цагаанхайрхан сумын нутгаар 0-5градус дулаан, бусад сумын нутгаар 1-6 градус хүйтэн. Хамгийн бага температур шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар 25-30 градус хүйтэн, бусад нутгаар 31-36 градус хүйтэн байлаа.
Хур тунадас (Precipitаtion): Энэ арав хоногт нийт сумуудын нутгаар цас орсон 0.0-5.7мм тунадастай. Хур тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулбал Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан сумуудын нутгаар дунджаас ахиу, Түргэн сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна.
Цасан бүрхүүл (Snow): 12 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 90 хувьд цасан бүрхүүл тогтсон. Цасны дундаж зузаан Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумуудын нутгаар 10-37 см, бусад сумуудын нутгаар 0-6см, гуу, жалга, хунгарласан газартаа 25-60см зузаан цасан бүрхүүл тогтсон. Цасны дундаж нягт 0,6-0,33г/см3 байна.
Салхи (Wind): Салхины дундаж хурд 5-9 м/c хамгийн их хурд Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар секундэд 12-25м хүрч цасан шуурга шуурсан байна.
Тойм мэдээ бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү
2023.12.12
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-12-13 | 2024-12-14 | 147 |
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-11-21 | 2024-12-14 | 250 |
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР) | 2023-02-07 | 2024-12-14 | 302 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-12-06 | 2024-12-14 | 322 |
УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН | 2022-09-12 | 2024-12-14 | 944 |