Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР)
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР)
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-02-01-НЫ БАЙДЛААР)
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2022-2023 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 12 дугаар сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан. (УЦУОСМХүрээлэнд)
Зуншлагын байдлыг 10 хоногт тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 30 орчим хувьд сайн, 40гаруй хувьд дунд зэрэг 30 гаруй хувьд муу үнэлгээтэй байв. Өөрөөр хэлбэл нутгийн баруун хойд болон зүүн өмнө зүгийн нутгаар зуны турш гандуу болон гантай байдалтай байлаа. Мөн өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 80 гаруй хувьд буюу гандуу болон гантай байсан дээрх нутгийг хамарч ихээхэн хэтэрч гарсан байна.
Цасан бүрхүүлийн мэдээгээр 1 дүгээр сарын 31-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд цастай Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 25 см-ээс их, цасны дундаж зузаан Давст суманд 23 см буюу цасны нягт 0,18г/см3, Өндөрхангай, Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн, Улаангом, Сагил сумдын нутгаар 6-19 см буюу цасны нягт 0.10-0.25г/см3, бусад нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-5 см гуу жалга, хунгарласан газартаа 15-60 см зузаан цастай байна.
Ус цаг уурын улсын сүлжээн дээр цасны ажиглалт, хэмжилтийг 4 янзаар буюу өдөр тутам (цаг уурын ажиглалтын талбайд, өглөө бүр 08 цагт), 10 хоног тутам (хээрийн цасны хэмжилт, сар бүрийн 10,20,30/31-нд), өвлийн бэлчээрийн цасны явуул судалгаа (жил бүрийн 01 дүгээр сарын дунд арав орон даяар, багийн нутгаар), цаг үеийн нэмэлт ажиглалт (цас ихтэй хүндэрсэн газарт) гэсэн хөтөлбөрийн дагуу хийж байна. Эдгээр мэдээллээс үзэхэд зарим газраар зузаан цастай, нягт ихтэй байгаа нь мал бэлчээрлэлтэнд таагүй нөлөөлж байна.
2023 оны 02 дугаар сарын 01-ний байдлаар шинэчилж гаргасан (5 дахь удаагийн) зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 90гаруй хувьд нэн их эрсдэлтэй 10 гаруй хувьд их эрсдэлтэй байна.
Сумдын дүнгээр үзвэл нийт нутгаар зудын эрсдэл ихтэй гарлаа. Өмнөх зурагтай (XII/01) харьцуулахад зудын эрсдэл ихээхэн нэмэгдэж, хаваржилт илүү хүндрэхээр байна.
Өнгөрсөн жил гантай болон гандуу газар нутгийн хэмжээ их байсан, эрт цас орсон, цасны зузаан нэмэгдсэн, өвлийн эхэн сард ихээхэн хүйтэрсэн зэргээс шалтгаалан бид зудын эрсдэлийн зургийг нийтдээ 4 удаа (X/20, X/31, XI/20, XII/01) боловсруулж гаргасан. Өөрөөр хэлбэл, зудын эрсдэлийг бид 10 дугаар сарын 20-оос эхлэн зураглаж, цас, хүйтний нөхцөл байдал өөрчлөгдсөн тухай бүрт зургийг шинэчилэн гаргаж, зудыг эртнээс сэрэмжлүүлж, мэдээлж ирсэн.
Энэ жил гандуу болон гантай байсан нийт нутгаар бэлчээрийн ургац бага, даац олон дахин хэтэрсэн, мал бэлчээх, оторлох, өвс тэжээл бэлтгэх нөхцөл муу байсан бол нийт нутгаар ч зундаа сэрүүн, өдөр шөнийн температурын хэлбэлзлэл их, бэлчээрийн ургамлын төрөл зүйл өөрчлөгдөж доройтсон төлөвт байгаа (uvs.tsag-agaar.gov.mn), нэгжийн ургац бага, малын тоо ихтэй, цас эрт орж, хүйтэрсэн зэрэг нь зудын эрсдэлийг нэмэгдүүлсэн байна.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар нягтарч хатуурсан зузаан цастай, хүйтэн, малын тарга хүч муу, мал борлуулах зах зээл байхгүй, өвс тэжээл үнэтэй байгаа нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж, зарим суманд мал хорогдож байна.
Увс аймгийн УЦУОШТ
2023-02-02-НЫ ӨДӨР
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2023 ОНЫ АРВАН ХОЁРДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-12-13 | 1970-01-01 | 148 |
2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ | 2023-11-21 | 1970-01-01 | 257 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-12-06 | 1970-01-01 | 326 |
УВС АЙМГИЙН 2022-2023 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН | 2022-09-12 | 1970-01-01 | 954 |
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ | 2022-01-03 | 1970-01-01 | 471 |
2021-2022 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫГ ТОДОРХОЙЛСОН ДҮН | 2021-12-24 | 1970-01-01 | 716 |
2017-2018 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦ | 2017-09-25 | 1970-01-01 | 2034 |
2017 оны тариалалтын үеийн цаг агаарын нөхцлийн зөвлөмж | 2017-05-15 | 1970-01-01 | 1234 |