Урьдчилсан мэдээ > 2023 оны 06 дугаар сарын урьдчилсан төлөв

2023 оны 06 дугаар сарын урьдчилсан төлөв

Шинэчлэгдсэн: 2023-06-08 05:20:12

Увс аймгийн нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан, хур тунадас ихэнх нутгаар дунджаас бага байх төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх бол хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3°С–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсч болзошгүй байна.

                                                                                            ЗӨВЛӨМЖ

Энэ сард  ихэнх нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч халалттай холбоотой гэнэтийн аадар бороо орох магадлал өндөр байгаа тул дээрх үер усны аюулаас сэрэмжтэй байж, тухайн үеийн цаг агаарын мэдээг цаг тухайд нь авч ашиглахыг зөвлөж байна.

УЦУОШТөв Мэдээлэл үйлчилгээний хэлтэс

2023.05.26