> Цаг уурын шинжилгээний мэдээ
Сарын тойм


Увс аймгийн 2022 оны 12-р сарын уур амьсгалын тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур нийт нутгаар Малчин, Тэс,Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар -29.0...-32.0 градус, бусад нутгаар -20.0....-26.0 градус хүйтэн байсан.
Олон жилиийн дундажтай харьцуулбал: Өлгий сумын нутагт олон жилиийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилиийн дунджаас 1.3-6.8 градусаар хүйтэн байсан байна.
Агаарын үнэмлэхүй бага температур: Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий сумдын нутагт 27-32 градус хүйтэн бусад сумдын нутгаар 33-41 градус хүйтэн байсан.
Агаарын үнэмлэхүй их температур: Ховд, Өмнөговь, Өлгий сумдын нутагт 1-2 градус хүйтэн бусад сумдын нутгаар 7-23 градус хүйтэн байсан байна. Агаарын температур 30 градусаас дээш хүйтэрэн хоногийн тоо 1-31 өдөр байна.
Хөрсний температур: Хөрсний дундаж температур нийт нутгаар -19,3....-31,4 градус хүйтэн байлаа.
Хөрсний үнэмлэхүй бага температур: Завхан, Наранбулаг, Өлгий сумдын нутагт 30-31 градус хүйтэн бусад сумдын нутагт 33-42 градус хүйтэн байсан.
Хөрсний үнэмлэхүй их температур: Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутагт 1-3 градус хүйтэн бусад сумдын нутагт 4-19 градус хүйтэн байсан.Хөрсөн дээр 40 градусаас дээш хүйтэрсэн хоногийн тоо Тэс, Малчин, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай сумдын нутагт 2-10 өдөр ажиглагдсан байна.
Салхи: Өмнөговь суманд түр зуур 20 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд, Өндөрхангай, Наранбулаг, Завхан, Өлгий сумдын нутгаар 10-15 м/с хүрч хүчтэй салхилсан байна. 10 м/сек –ээс их салхитай өдрийн тоо 2-5 өдөр ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
Хур тунадас: Өндөрхангай, Тэс, Улаангом, Баруунтуруун, Хяргас сумдын нутгаар 2.6-5.4мм, бусад сумдын нутагт 0.0-1.8 мм хур тунадас орсон. Нийт нутгаар 1-10 өдөр тунадас орсон.
Олон жилийн дундажтай харьцуулбал: Өндөрхангай сумдын нутагт олон жилиийн дунджаас ахиу,Тэс, Өлгий сумдын нутгаар олон жилиийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилиийн дунджаас бага хур тунадас орлоо.
Цасан бүрхүүлийн байдал: Нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 25 см-ээс их, цасны дундаж зузаан Давст суманд 22 см буюу цасны нягт 0,18г/см3, Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун, Түргэн, Улаангом, Сагил сумдын нутгаар 7-14 см буюу цасны нягт 0.12-0.17г/см3, Өндөрхангай, Зүүнговь сумдын нутгаар 4см, нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-3 см тарлан цастай байна.
Увс аймаг УЦУОШТөв-Уур амьсгалын салбар