Цаг уурын мэдээ > Ус судлал

/2024 оны 07 сарын 11-с 2024 оны 07-р сарын 21 хүртэлх тойм/

Шинэчлэгдсэн: 2024-07-27 11:44:45

2024 оны 07 сарын 11-с 2024 оны 07-р сарын 21-нийг хүртэлх байдлаар: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Намир гол 308 см, Хархираа гол 295 см, Түргэн гол үертэй өмнөх 10 хоногоос 15-16 см өссөн байна.

 ОХУлс  Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голуудын усны түвшин 327-425 см өмнөх 10 хоногоос 0-4 см буурсан  байна.

 Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун гол 181 см, Цагаанхайрхан-Хангилцаг гол 283 см, Өндөрхангай-Чигж, голын усны түвшин 207 см өмнөх 10 хоногоос 1-7 см буурсан байна.

Увс нуурын  усны түвшин 409 см, өмнөх  10 хоногоос 3 см буурсан байна.

 

УВС УЦУОШТӨВ УС СУДЛАЛЫН САЛБАР