> Цаг уурын шинжилгээний мэдээ

7 хоногийн тойм

Шинэчлэгдсэн: 2023-03-23 00:04:14

                                   

2023 оны 3 дугаар сарын 13-наас 3 дугаар сарын 20-ныг

хүртэлх өнгөрсөн 7 хоногийн цаг агаарын тойм

Тунадас: Бүх хугацаанд нийт нутгаар цас ороогүй байна.

Салхи: 14-нд  Өндөрхангай Өмнөговь, Завхан, Наранбулаг, Өлгий, Ховд сумдын нутгаар салхины дундаж хурд 9-14 м/с, түр зуур 12-20м/с, бусад хугацаанд ихэнх нутгаар 0-9м/с салхитай байсан байна.

Агаарын температур: Ихэнх хугацаанд Увс нуур, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-25 градус, өдөртөө +1...-11 градус, бусад нутгаар шөнөдөө -3...-17 градус, өдөртөө +10..-6 градус  хүйтэн байсан байна.

Цасны зузаан: Давст 20см, Тэс 19см, Зүүнговь 16см,  Хяргас 8см, Баруунтуруун, Сагил 6см, Малчин 4см, Өндөрхангай 0.5см, Улаангом, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан, Наранбулаг, Завхан, Ховд, Өмнөговь, Түргэн, Өлгий цасан бүрхүүлгүй байна.

 

Тойм бичсэн: Синоптик инженер М.Мөнх-Эрдэнэ 2023.03.20