Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > 2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

2023 ОНЫ АРВАН НЭГДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-21 01:49:06

Агаарын температур (Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт сумдаар 7-12 градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал Завхан сумын нутгаар  дунджаас хүйтэн, Наранбулаг, Өлгий сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар дунджаас дулаан байлаа. Агаарын хамгийн их температур Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Өлгий, Түргэн, Цагаанхайрхан сумуудын нутгаар өдөртөө 1-6 градус дулаан, бусад сумуудын нутгаар 0-5 градус хүйтэн. Агаарын хамгийн бага температур шөнөдөө Наранбулаг, Тэс, Улаангом, Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар 14-19 градус хүйтэн, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байлаа.

 

Хөрсний гадаргын температур (Soil temperature): Нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур 5-10 градус хүйтэн байсан. Хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 1-6 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө Наранбулаг, Тэс, Улаангом, Завхан, Бөхмөрөн, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар 14-19 градус хүйтэн, бусад нутгаар 20-25 градус хүйтэн байлаа.

 

Хур тунадас (Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх сумуудын нутгаар орсон тунадсыг сумуудаар авч үзвэл: Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар 2.0-6.2мм, бусад сумуудын нутгаар 0.5-1.4мм цас тунадас орсон. Хур тунадасны хэмжээг ОЖД-тай харьцуулбал Өндөрхангай, Малчин, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Зүүнхангай, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумуудын нутгаар дунджаас ахиу, Наранбулаг сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас бага хур тунадас орсон байна.

Цасан бүрхүүл (Snow): 11 дүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон. Цасны дундаж зузаан Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Тариалан сумуудын нутгаар 12-27 см, бусад сумуудын нутгаар 0-5см, гуу, жалга, хунгарласан газартаа 25-50см зузаан цасан бүрхүүл тогтсон. Цасны дундаж нягт 0,11-0,18г/см3 байна.

Салхи (Wind): Салхины дундаж хурд 3-7 м/c хамгийн их хурд Өндөрхангай, Өмнөговь, Завхан, Цагаанхайрхан сумуудын нутгаар секунтэд 10-17м хүрч зөөлөн цасан шуурга шуурсан байна.

 

Тойм мэдээ бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү

2023.11.21