Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 2-7 градус, Сагил, Түргэн, Хяргас, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь сумдын нутгаар 10-15 градус хүйтэн байна.
Агаарт хамгийн их температур өдөртөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Зүүнхагай, Цагаанхайрхан сумдын нутгаар 9-14 грудас дулаан, Бөхмөрөн, Өлгий сумдын нутгаар 1-6 грудас дулаан ба шөнөдөө хамгийн бага температур Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Давст, Зүүнговь сумдын нутгаар 26-31 градус хүйтэн бусад нутгаар 20-25 градус хүрч хүйтэрсэн байна. Харин агаарт 300 градусаас давж хүйтэрсэн өдөр Зүүнговь сумд 3, Өмнөговь сумд 1, Малчин сумд 1 байна.
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал Өндөрхангай, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт ОЖД-аас дулаан харин Тэс, Давст сумдын нутагт ОЖД-ийн орчим, бусад сумдын нутагт ОЖД-аас хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 2градус дулаанаас 14 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Нарабулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өндөрхангай сумдад 23-28градус хүрс дулаарсан ба бусад нутгаар 4-9 градус дулаан, Хөрсний гадрага дээр хамгийн бага температур шөнөдөө 14-32 градус хүйтэн байна.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт хамгийн их тунадас Өмнөговь 17.9 мм 2 өдөр, Малчин, Улаангом, Зүүнговь, Түргэн, Хяргас сумуудын нутгаар 7.3-14.1 мм 3-5 өдөр, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Тэс, Баруунтуруун, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнхангай, Өлгий, Сагил, Цагаанхайрхан сумуудын нутгаар 0.0-6.1мм 1-5 өдөр хур тунадас орсон.
Салхи(Wind): Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Завхан, Өлгий, Сагил сумдын нутгаар салхи түр зуур 17-23м/сек хүрч 1-7 өдөр цасан болон шороон шуурга шуурсан бусад нутгаар ихэнх хугацаанд 7-14 м/сек салхитай байсан байна.
Цас(Snow): 2020 оны 03 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүлтэй байгаагаас цасны дундаж зузаан
Малчин, Хяргас, Түргэн, Баруунтуруун, Зүүнговь сумын нутгаар 23-42см, Улаангом, Тэс сумын нутгаар 17-18см, Өмнөговь, Сагил сумын нутгаар 4см, цасны нягт нь 0.12-0.24 г/см3, бусад нутагт 0-2 см хүртэл зузаан цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог мал төллөх ажил үргэлжилж байна, цаг агаарын байдал таатай нөлөөлж байна.
ХААЦУ-ын салбар
2020 оны 04 дүгээр сарын 02-нд