Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 02 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын дундаж температур: Малчин,Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговьсумдын нутгаар -32°С ... -37°С, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Давст, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар-260С ... -310С бусад сумдын нутгаар -20°С ... -25°С-аар хүйтэн байлаа.
Нийт сумдын нутгаар ОЖД-аас -1.1°С...-11.1°С хүйтэнбайлаа.
Хөрсний хамгийн бага температур: Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Өлгий, Хяргассумдын нутгаар -43°С ... -48°С, Улаангом, Сагил,Түргэн,Цагаанхайрхансумдын нутгаар -37°С ... -42°С, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай -31°С ... -36°С хүйтэн байлаа.
Хур тунадас: Сумын төвд цаг уурын өртөө, харуулын ажиглалтын талбайд хийсэн хэмжилтээр:Ховд, Улаангом, Өмнөговь, Сагил, Түргэн сумдын нутгаар 0.0-1.2 мм,бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Түргэн сумын нутгаар ОЖД-ийнорчим,Наранбулаг, Малчин, Ховд, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Зүүнхагай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан Өндөрхагай, Тэс, Давст сумдын нутгаар ОЖД-аасбага тунадас орсон байна.
Салхины их хурд: Нийт нутгаар салхи тогтуун байлаа.
Сумын төвийн ойролцоо тусгайлан сонгож авсан тогтмол цэгт хийсэн хэмжилтээр: Цасны дундаж зузаан: Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь,Хяргас сумдын нутгаар 10-22 см цастай,Өндөрхангай,Ховд, Өмнөговь, Завхан, Наранбулаг, Зүүнхагай, Давст, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 1-9 см цастай байна. Бөхмөрөн сум цасгүй.
Цасны балл, дундаж нягт: Наранбулаг, сумын нутгаар 1-4 балл, Өндөрхангай, Цагаанхайрхансумын нутгаар 5-9 балл, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Ховд, Өлгий, Тариалансумдын нутгаар битүү 10 баллын цасан бүрхүүлтэй. Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 0.08-0.26 гр/см3 нягттай байна. Бусад сумдын нутгаар цасны зузаан нягт тодорхойлох хэмжээнд хүрээгүй.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер П.Эрдэмдэлгэр
2019.02.22.