Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 10-15 градус дулаан байсан байна. Агаарт хамгийн их температур Нарабулаг, Тэс, Улаангом, Завхан, Зүүнговь сумдын нутгаар өдөртөө 26-31 градус, бусад сумдаар 19-24 градус дулаан, Агаарын хамгийн бага температур нийт сумдын нутгаар шөнөдөө 1 градус хүйтэнээс, 4 градус дулаан байжээ.
Агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутагт ОЖД-аас 1-3 градус хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Наранбулаг, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Давст, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар хөрсний дундаж температур 18-23 градус, Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 12-17 градус дулаан байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 32-60 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 6 градус дулаанаас 5 грудас хүйтэн байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр нийт нутгаар 1-8 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт нийт нутгаар 1,8-16,4мм хур тунадас орсон байна. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Тэс 16,4мм, Түргэн, Хяргас 16,2мм, Давст, Цагаанхайрхан 13,5мм, Баруунтуруун, Улаангом 9,3мм, Сагил 8,5мм, Зүүнхангай, Өндөрхангай 7,7мм, Малчин, Зүүнговь 6,5мм, Өлгий 5,7мм, Өмнөговь, Ховд, Наранбулаг 2,4мм, Завхан 1,8мм тунадас орсон байна. Бөхмөрөн суманд хур тунадас ороогүй.
Хур тунадасыг ОЖД-тай харьцуулсан: Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан сумдын нутгаар ОЖД-аас бага байсан.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт салхины их хурд Завхан 27м/с, Өмнөговь, Ховд 22м/с, Баруунтуруун 20 м/с, Өндөрхангай, Наранбулаг 18 м/с, Малчин, Улаангом, Тэс 17 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан бол бусад сумдын нутгаар секундэд 10-14 м/с хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал болох хялгана, хазаар, агь нахианы өсөлт, залаалалт/түрүүлэлт/ үе шат жигдэрсэн байдалтай байна. Ургамлын дундаж өндөр 2-10 см ургамлын ургалтын байдал ихэнх нутгаар сайн гэсэн үнэлгээтэй байна.
ХААЦУ-ын салбар
2020 оны 6 дугаар сарын 11-нд