Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН СҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017.08.02
Температур: Агаарын температурын дундаж Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Цагаанхайрхан сумдын нутгаар 18-21 градус, бусад нутгаар 22-25 градус дулаан ба Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар уур амьсгалын дунджаас 1,9-4,8 градусаар дулаан байлаа. /Зураг-1/
Их температур: Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Өлгий, Сагил, Түргэн, Ховд, Хяргас Цагаанхайрхан сумдын нутгаар 29-33 градус, бусад сумдын нутгаар 34-38 градус хүрч, ихэнх нутгаар 30 градусаас давж 1-6 өдөр халсан байна.
Бага температур: Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг, Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар 12-16 градус, бусад сумын нутгаар 7-11градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын их температур: Давст, Зүүнговь, Наранбулаг сумдын нутгаар 63-68градус, Өндөрхангай, Малчин,Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Өлгий, Сагил, Ховд, Хяргас сумдын нутгаар 56-61 градус, бусад сумдын нутгаар 50-55 градус хүрч, хөрсний гадарга дээр 40 градусаас давж нийт нутгаар 8-11 өдөр халсан байна.
Хөрсний гадаргын бага температур: Улаангом, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Ховд, Хяргас сумдын нутгаар 9-13 градус, бусад сумдын нутгаар 4-8 градус дулаан байлаа.
Хур тунадас: Өндөрхангай, Улаангом, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар 3,2-7,6мм, бусад сумдын нутгаар 0,6-2,2мм бороо 1-5 өдөр орсон ба Өндөрхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилийн дунджаас бага бороо орсон байна. /Зураг-2/
Салхи: Борооны өмнө зарим нутгаар салхи түр зуур ширүүсч 17-23 м/с, бусад хугацаанд ихэнхи нутгаар 10-15 м/с байлаа. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 1-10 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал: Энэ арав хоногт Тэс суманд Хазаар өвс залаалалт, Зүүнхангай, Цагаанхайрхан суманд агь, ерхөг, хялгана үрийн боловсролт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй ерөнхийдөө ургамал хатаж, ургалт саатсан байдалтай байна. Өндөрхангай, Малчин, Улаангом, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ургамлын өндөр 1-5см, бусад сумдын нутгаар 6-10 см, Тэс сумдын нутгаар 14см өндөртэй буюу өмнөх 10 хоногоос Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумын ургамлын өндөр 1-4 см-ээр харин Сагил сумын ургамлын өндөр 10см-ээр буурсан, Өндөрхангай, Малчин, Тэс, Давст, , Наранбулаг, Ховд сумдын ургамлын өндөр өөрчлөлтгүй байна. /Зураг -3/
Хур бороо бага, халуун хуурай өдрүүд их байсан тул ургамлын ургалтанд таатай нөлөөлсөнгүй. Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удааширч гандаж хатах, ургалт зогссонг байдалтай, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Наранбулаг, Өлгий, Ховд сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, иш навч нь хатсан зэргээс мал ногоонд цадахгүй, бэлчээрлэлт муутай байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу аймгийн бэлчээрийн байдлыг үнэлж үзэхэд Малчин, Улаангом, Өмнөговь, Завхан, Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар гантай, Давст, Зүүнхангай, Өлгий, Ховд сумдын нутгаар гандуу байна.
Таримал ургамал: Баруунтуруун сумын нутгаар улаан буудайн ургалт 7-р сарын 31-ны байдлаар Сүүн бололтын үе шатандаа, ургалтын байдал сайн, ургалтын өндөр 38 см байна. / Ажиглалт судалгааг усалгаатай талбайд хийдэг /
Царцаа: Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас сумын уулархаг хэсгээр царцаа ихээр олширч ажиглагдаж 1м2 талбай дахь дундаж тоо 18-38ш хүрсэн ба ХАА-н цаг уурын байнгын ажиглалтын талбайд ихэнхи нутгаар 1м2 талбайд 2-6ш тоологдсон ба сибирийн, тоонолжилт, бараан далавчит царцаа, азийн цоохор, нүүдлийн царцаа, голио тархалттай байгаа нь бэлчээрийн өвс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж байна. /Зураг 5./
ХАА-н үйлдвэрлэлд: Мал оторлох, нүүдэллэх, төмс, хүнсний ногооны усалгаа хийх зэрэг ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалангийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Зураг-1. Зураг-2.
Зураг 3. Зураг 4
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж.Цагаанхүү