Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар болон Өндөрхангай, Малчин, Зүүнхангай, Хяргас, Цагаанхайрхан, Өмнөговь, Өлгий сумдын нутагт 7.0-12.0 градус хүйтэн бусад нутагт 6.0 градус дулаан буюу олон жилийн дундажтай харьцуулбал Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар олон жилийн дунджаас 1.0-5.0 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө өндөр уулсын нутаг болон Өндөрхангай, Малчин, Зүүнхангай сумдын нутаг, Сагил, Зүүнговь, Баруунтуруун, Улаангом, Тэс, сумдын нутгаар 0-5 градус хүйтэн, бусад нутгаар 0-5 градус дулаан, шөнөдөө Өндөрхангай, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Өлгий, Сагил сумдын нутгаар 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Их нууруудын хотгорийн өмнөд хэсэг болох Наранбулаг, Ховд, Завхан сумдын нутаг, Өндөрхангай, Тэс, Улаангом сумдын нутгаар 8-13 градус, бусад нутагт 0-5 градус дулаан, шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг,Баруунтуруун,Өмнөговь, Зүүнхангай сумдын нутгаар 20-25 градус, бусад нутагт 14-19 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: нийт нутгийн 30 гаруй хувьд буюу Өндөрхангай, Малчин, Улаангом, Сагил, Түргэн сумдын нутгаар 0.5-3.9 мм тунадас орсон. Харин бусад сумдын нутгаар тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Улаангом, Түргэн сумдын нутгаар УАД-аас ахиу, бусад нутгаар УАД-аас бага тунадас орсон байлаа.
Салхины хурд: Өндөрхангай, Улаангом, Малчин, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар түр зуур 13-18 м/с хүрч хүчтэй салхилсан. Бусад сумдын нутгаар секундэд 6-10 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ
Цасан бүрхүүл: Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Сагил, Түргэн сумдын нутгаар 5-10 баллын цасан бүрхүүлтэй, 1-12 см зузаан цастай байлаа.
Тойм бичсэн: ХААЦУ-ын инженер П. Эрдэмдэлгэр