Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ ТАВ ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар агаарын дундаж температур 7-12 градус дулаан. Агаарт хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 20-25 градус дулаан, шөнөдөө хамгийн бага температур 1-6 градус хүйтэн байлаа.
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал Өндөрхангай, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-ийн орчим, Наранбулаг, Өмнөговь, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил сумдын нутгаар ОЖД-аас дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 10-15 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр хамгийн их температур өдөртөө 40-45 градус дулаан, Хөрсний гадарга дээр хамгийн бага температур шөнөдөө 4-9 градус хүйтэн байлаа.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар хур тунадас орсон. Нийтдээ 60.4 мм тунадас орсон ба хамгийн их нь Малчин суманд 11.7 мм, Тэс суманд 10.5 мм, Цагаанхайрхан суманд 7.8 мм, Өндөрхангай суманд 6.4 мм, Зүүнговь суманд 4.2 мм, Түргэн суманд 4.8 мм тунадас орсон. Бусад сумуудын нутгаар 0.0-3.6 мм тунадас орсон. Завхан, Өлгий, Бөхмөрөн сумдад хур тунадас ороогүй.
Хур тунадсыг ОЖД-тай харьцуулсан: Өндөрхангай, Малчин, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнговь, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Наранбулаг, Ховд, Завхан, Давст, Зүүнхангай, Өлгий, Хяргас сумдын нутгаар ОЖД-аас бага, бусад сумдын нутгаар ОЖД-ийн орчим байсан.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи шуургатай байсан. салхины их хурд Өндөрхангай суманд 28 м/с, Өмнөговь суманд 24 м/с, Завхан суманд 22 м/с, Наранбулаг, Ховд, Өлгий сумдаар 20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурсан бусад нутгаар 10-14 м/с салхитай байлаа.
ХААЦУ-ын салбар
2021 оны 5 дугаар сарын 12-нд