Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛ-ХАВРЫН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ
Монгол улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргав.
Увс аймгийн зуншлагын байдал: Энэ жил бороо хур ихтэй, ихэнхи нутгаар зуншлага хэвийн байлаа. 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 90 орчим хувьд хэвийн, 10 гаруй хувьд дунд зэрэг гэсэн үнэлгээтэй байна.
Аймгийн сум, багийн нутгаар бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
40% нь 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
30% нь 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
20% нь 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
10% нь 301-500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна.
Бэлчээрийн даацын зургаас нутгийн 70 гаруй хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 30 шахам хувьд хэтэрч гарлаа.
Сумын дүнгээр авч үзвэл: Даац их хэмжээгээр хэтэрсэн нутагт Завхан сумын Шар булаг, Айраг нуур баг, Ховд сумын Ховд баг, Ачит баг, Тэс сумын Ендэрт, Нуур эхэн баг, Тариалан сумын Мянган баг, Баруунтуруун сумын Туруун /төвийн/ баг зэрэг нутагт бэлчээрийн даац 3-5 дахин хэтэрсэн буюу олон дахин хэтэрч гарсан байна.
Бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан нутагт Түргэн сумын Бургастай, Рашаант баг, Давст сумын Төвийн баг, Бөхмөрөн сумын Байшин тбаг, Ховд сумын Халиун, Шивэр баг, Өмнөговь сумын Орлого, Намир /төвийн/ баг, Тариалан сумын Бургастай, Хархираа баг, Өлгий сумын Өлгий баг, Наранбулаг сумын Гүнбүрд, Хужирт баг, Малчин сумын Баянмандал, Цалгар баг, Зүүнхангай сумын Баянгол баг, Тэс сумын баруун хойд хэсэг болох 1-4-р баг, Нурагт, Цагаантолгой баг, Завхан сумын Хяргас нуур, Хармагт багуудын нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрч гарсан дүнтэй байна.
Харин Давст сумын Хандгайт, Хөндлөн, Торхилог баг, Сагил сумын Боршоо, Үүрэг нуур баг, Өндөр мод багийн өмнөд хэсэг, Түргэн сумын Баянхайрхан баг, Улаангом сумын Хархираа баг, Тариалан сумын Хөхөө, Толь, Хар тарвагатай баг, Наранбулаг сумын Алдар, Улаан үзүүр, Өлгий сумын Чаргат, Хулст баг, Малчин сумын Баянхайрхан баг, Зүүнхангай сумын Жаргалант, Даланбулаг баг, Тэс сумын Тооромт, Булгийн өндөр баг Хяргас, Цагаанхайрхан, Өндөрхангай, Баруунтуруун, Зүүнговь сумын нийт нутгаар бэлчээрийн даац, хүрэлцээтэй ба бага хэмжээний нөөцтэй гарсан байна.
Өвөл-хаврын бэлчээрийн даац ихээхэн хэтэрч гарсан сум, багуудын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтанд одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй.
УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН САЛБАР
2019-08-28