Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 03 ДУГААР САРЫН СҮҮЛЧИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Наранбулаг, Ховд, Өмнөговь, завхан, Бөхмөрөн, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутагт 2.0-6.0 градус, Өндөрхангай, Малчин, Баруунтуруун, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, 7.0-11.0градус, Уулархаг нутаг болон Увс нуурын хотгороор 12.0-16.0 градус хүйтэн (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт 0.7-0.9 градус олон жилийн дунджийн орчим харин Малчин, Тэс, Өмнөговь, Өлгий, Түргэн сумдын нутагт 1.2-3.7 градус хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт 0.0-4.0 градус, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутагт 5.0-8.0градус дулаан бусад нутгаар 0.0-3.0градус хүйтэн, шөнөдөө Наранбулаг, Ховд, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт 12.0-17.0 градус, Өндөрхангай, Өмнөговь, Давст, Өлгий, Түргэн, Сагил, Хяргас сумдын нутагт 18.0-23.0градус бусад сумдын нутгаар 24.0-30.0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 2.0-8.0градус, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өлгий сумдын нутагт 11.0-17.0градус, бусад сумдын нутгаар 22.0-30.0 градус дулаан шөнөдөө ихэнх нутагт 15-22 градус, Увс нуурын хотгороор 23-30 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд Өндөрхангай, Малчин, Ховд, Тэс, Баруунтуруун, Давст, Түргэн, Хяргас Цагаанхайрхан сумдын нутагт 0.0-0.8мм, Өмнөговь, Өлгий сумдад 1.0-1.4мм, тунадас орсон бол бусад сумдад тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Өмнөговь, Давст, Өлгий, Түргэн сумдын нутгаар олон дундажаас ахиу буюу орчим, Малчин суманд олон жилийн дундажаас бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутгаар түр зуур 15-24 м/с буюу аюулын хэмжээнд хүрч хүчтэй, Малчин, Баруунтуруун, Бөхмөрөн, Сагил, Хяргас, Түргэн сумдын нутгаар 10-14м/с хүрч салхилсан бусад сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
3 дугаар сарын 31-ны байдлаар цасны дундаж зузаан нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байгаагаас Хан Хөхийн нуруу, Хайстын шил, Хархираа Түргэний уулсаар 20см-ээс их, Малчин, Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Тариалан сумдын нутгаар 10-14 см буюу цасны нягт 0.12-0.23г/см3, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 7-9см буюу цасны нягт 0.12-0.21г/см3, нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 0-3 см тарлан цастай (3 дугаар зураг) байна..
Цаг агаарын нөхцөлийн онцлог
• Энэ 10 хоногт салхний хурд Өмнөговь суманд 24м/с буюу аюулын хэмжээнд хүрч салхилсан
• МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж мөн бог, бод мал төллөж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар