Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ НЭГ ДҮГЭЭР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Зүүнговь суманд 37 градус, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Завхан, Давст, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 32-27 градус, Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 25-20градус хүйтэн байв.
Агаарт хамгийн их температур өдөртөө Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Хяргас сумдын нутгаар 28-23 градус, Наранбулаг, Малчин, Завхан, Түргэн сумдын нутгаар 22-17 градус, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Цагаанхайрхан сумдын нутгаар 16-11 градус хүрч хүйтэрсэн байна.
Агаарт хамгийн бага температур шөнөдөө Улаангом, Зүүнговь, Тэс, Давст сумдын нутгаар 43-38 градус, Малчин, Ховд, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар 37-32 градус, Өндөрхангай, Наранбулаг, Зүүнхангай, Бөхмөрөн, Цагаанхайрхан сумдын нутгаар 31-26 градус хүрч хүйтэрсэн бол агаарт -30 градус давж хүйтэрсэн өдөр 3-10 өдөр ажиглагдсан байна.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур Тэс, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 36-31 градус, Малчин, Ховд, Улаангом, Завхан, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 30-25 градус, Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Бөхмөрөн, Зүүнхангай сумдын нутгаар 24-19градус хүйтэн.
Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 26-21 градус, Баруунтуруун, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 20-15градус, Өндөхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхнгай сумдын нутгаар 14-9 градус хүйтэн, хамгийн бага температур шөнөдөө Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил 43-38 градус, Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 37-32градус хүрч хүйтэрсэн бол хөрсний гадрага дээр -40 градусаас хүйтэн байсан өдөр нийт нутгаар 1-9 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас(Precipitаtion): Тухайн арав хоногт нийт нутгаар 0.0-1.4 мм цас орсон. Хамгийн их тунадас нь Улаангом 1.4 мм, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн, Түргэн 0.5 мм, Малчин 0.3мм, Наранбулаг, Сагил 0.0 мм, бусад сумуудын нутгаар цас ороогүй.
Салхи(Wind): Өнгөрөгч арав хоногт нийт нутгаар салхи тогтуун байлаа.
Цас(Snow): Нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүлтэй байна. Малчин, Баруунтуруун, Зүүнговь сумдын нийт нутгаар цасны дундаж зузаан 16 - 18см , хунгарласан газар,гуу жалгандаа 40-60см, нягт нь 0,25-0,35 г\см3, Тариалан Улаангом, Тэс, Өндөрхангай, Давст, Сагил, Түргэн, Хяргас сумын ихэнх хэсгээр 3-13см зузаан, бусад сумдын нутгаар 1-2см тарлан цастай байна. Цаашид цас ихтэй нутгуудаар цас хатуурч шуурсанаас мал бэлчээрлэхэд хүндрэлтэй мөн нутгийн баруун талаараа цас багатай тул малын идэш тэжээл муу өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад бог, бод малд нэмэгдэл тэжээл өгч байгаа бөгөөд цаг агаарын байдал хүйтэрч жиндүү хүйтэн байгаа мал доороосоо жиндэх, өтөг бууц хөлдөх, мал сулдах байдал ажиглагдаж эхэлсэн байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногт Баруунтуруун, Өмнөговь, Өлгий, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар хүйтний эрч 5 градусаар буурсан.
- Агаарт Тэс, Улаангом, Зүүнговь сумдад 40градус хүрч хүйтэрсэн байна.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер П.Эрдэмдэлгэр
2019 оны 01 дүгээр сарын 22-нд