Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Малчин, Тэс, Давст, сумдын нутагт 0.0-2.0 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0.0-7.0градус дулаан, (1 дүгээр зураг) буюу олон жилийн дундажтай харьцуулбал Малчин, Ховд, Тэс, Завхан, Давст сумдын нутагт 2.0-4.0 градус, бусад сумдын нутагт 5.0-7.0 градус дулаан байлаа.
Агаарын температур өдөртөө Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 6.0-15.0 градус, бусад нутгаар 16.0-22.0градус дулаан, шөнөдөө Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутагт 6.0-13.0 градус, бусад сумдын нутгаар 14.0-20.0 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил, Цагаанхайрхан сумдын нутагт 18.0-23.0градус, Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Түргэн, Хяргас сумдын нутагт 24.0-30.0градус, бусад сумдын нутгаар 31.0-38.0 градус дулаан шөнөдөө ихэнх нутагт 9.0-15.0 градус, Увс нуурын хотгороор 16.0-22.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 70 гаруй хувьд Өндөрхангай, Тэс, Улаангом, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Өлгий, Сагил, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутагт 0.0-1.0мм, Малчин, Баруунтуруун сумдад 2.0-2.5мм тунадас орсон бол бусад сумдад тунадас ороогүй (2 дугаар зураг). Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Малчин, Баруунтуруун, Зүүнхангай, Өлгий, Түргэн сумдын нутгаар олон дунджаас ахиу буюу орчим, Өндөрхангай, Давст, Сагил, Цагаанхайрхан сумдын нутгаар олон жилийн дунджаас бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Улаангом Өмнөговь, Завхан, Өлгий, Сагил сумдын нутгаар түр зуур 15-24 м/с буюу аюулын хэмжээнд хүрч хүчтэй, Тэс, Баруунтуруун, Давст, Түргэн, Хяргас сумдын нутгаар 10-14м/с хүрч салхилсан бусад сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
• Энэ 10 хоногт ихэнх нутгаар салхины хурд 10м/с дээш 3-аас 9 өдөр салхилсан байна.
• МАА-д нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжлэн хийгдэж мөн бог, бод мал төллөж байна.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар
2022.04.11