Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УВС АЙМГИЙН ЗУДЫН ЭРСДЭЛИЙН МЭДЭЭ
(2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2020-2021 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг мэдээллийг ашигласан.
2021 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар боловсруулж гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 10 гаруй хувьд нэн их, 50 шахам хувьд их, 40 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан.
Үүнээс Давст сумдын Торхилог баг, Тэс сумын 4-р баг, 11-р баг, Зүүнговь, Цагаанхайрхан сумын төвийн баг, Зүүнхангай сумын Баянгол баг, Жаргалант багийн хойт хэсгийн нутгаар зудын эрсдэл нэн их, Бөхмөрөн, Зүүнхангай, Сагил, Давст, Тэс, Өндөрхангай, Улаангом сумдын нийт нутгаар, Түргэн, Улаангом, Тариалан, Өмнөговь, Наранбулаг, Баруунтуруун, Хяргас, Зүүнговь сумдын ихэнх, Малчин сумын Цалгар баг, Цагаанхайрхан сумын Даланхуруу баг, Хунт баг, Завхан сумын Айраг нуур баг, Өлгий сумын төвийн баг, Хулст баг, Өмнөговь сумын Орлого, Холбоо баг, Ховд сумын Шивэр багийн хойд хэсэг, төвийн багийн нутгаар зудын эрсдэл их, Түргэн сумын Баянхайрхан баг, Тариалан сумын Хөхөө, Мянган, Хар тарвагатай баг, Наранбулаг сумын Алдар баг, Улаан үзүүр баг, Ховд сумын ихэнх хэсэг, Өмнөговь сумын Улиастай баг, Баянгол баг, Холбоо багийн зарим хэсэг, Өлгий сумын Чаргат баг, Завхан сумын Хяргас нуур баг, Шар булаг баг, Хармагт баг, Малчин сумын Баянмандал баг, Баянхайрхан баг, Хяргас сумын Хайрхан баг, Цагаанхайрхан сумын Хулж баг, Баруунтуруун сумын Баянайраг баг, Зүүнговь сумын Өгөөмөр баг, Баяннуур багийн нутгаар зудын эрсдэл дунд зэрэг гэсэн зэрэглэлд хамрагдаж байна.
1 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байгаагаас Хайстын шил, Хархираа Түргэний уулсаар 20 см-ээс их, Давст, Баруунтуруун, Улаангом сумдын нутгаар 10-20 см, Тэс, Малчин, Сагил, Түргэн сумдын нутгаар 5-9 см, гуу жалга, хунгарласан газартаа 15-30 см, бусад нутагт 1-4 см зузаан цастай байна. Нийт нутгаар олон жилийн дунджаас 2-60С-аар хүйтэн байгаа нь зудын эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байна.