Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017 ОНЫ 6 ДУГААР САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ХАА-Н ЦАГ УУРЫН ТОЙМ
2017.06.22
Температур: Агаарын температурын дундаж Өндөрхангай, Малчин, Баруунтуруун, Өмнөговь, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутгаар 17-20 градус, бусад нутгаар 21-25 градус дулаан ба нийт нутгаар уур амьсгалын дунджаас 1,6-4,9 градусаар дулаан байлаа. /Зураг-1/
Их температур: Өндөрхангай, Малчин, Өмнөговь, Өлгий, Түргэн, Ховд, Хяргас сумдын нутгаар 27-31 градус, бусад сумдын нутгаар 32-36 градус хүрч, ихэнх нутгаар 30 градусаас давж 2-8 өдөр халсан байна байна.
Бага температур: Түргэн суманд 19 градус, Завхан, Давст, Зүүнговь, Наранбулаг, Ховд сумдын нутгаар 9-14 градус, бусад сумын нутгаар 3-8 градус дулаан байлаа.
Хөрсний гадаргын их температур: Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Наранбулаг, Түргэн сумдын нутгаар 62-67 градус, бусад сумдын нутгаар 57-61 градус хүрч, хөрсний гадарга дээр 40 градусаас давж нийт нутгаар 8-10 өдөр халсан байна.
Хөрсний гадаргын бага температур: Завхан, Давст, Наранбулаг, Ховд сумдын нутгаар 7-10 градус, бусад сумдын нутгаар 3-6 градус дулаан байлаа.
Хур тунадас: Өндөрхангай, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Ховд сумдын нутгаар 0,3-3,4мм, Малчин, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар 4,2-5,8мм бороо 1-3 өдөр орсон ба Баруунтуруун, Сагил, Хяргас олон жилийн дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджаас бага бороо орсан байна. /Зураг-2/
Салхи: Борооны өмнө зарим нутгаар түр зуур ширүүсч 14-18 м/с, бусад хугацаанд нийт нутгаар 7-9 м/с байлаа. 10 м/с ба түүнээс их салхитай байсан хоногийн тоо Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Сагил, Хяргас сумдын нутгаар 2-6 өдөр байлаа.
Бэлчээрийн ургамал: Энэ арав хоногт Наранбулаг суманд таана цэцэглэлт ажиглагдсан ба бусад сумдын нутгаар бэлчээрийн ургамалд шинээр үе шат ажиглагдаагүй ерөнхийдөө ургамал хатаж, ургалт саатсан байдалтай байна. Өндөрхангай, Малчин, Улаангом, Наранбулаг, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар ургамлын өндөр 3-8см, бусад сумдын нутгаар 9-12 см өндөртэй буюу өмнөх 10 хоногоос Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Түргэн сумын ургамлын өндөр 1-3 см-ээр буурсан, Өндөрхангай, Улаангом, Завхан, Давст, Хяргас, Цагаанхайрхан сумдын ургамлын өндөр өөрчлөлтгүй байна. /Зураг -3/
Хур бороо бага, халуун хуурай өдрүүд үргэлжилж байгаа тул Өндөрхангай, Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удааширч гандаж хатах, Тэс, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Ховд сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, иш навч нь хатсан зэргээс мал ногоонд цадахгүй, бэлчээрлэлт муутай байна.
Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу аймгийн бэлчээрийн байдлыг үнэлж үзэхэд Өндөрхангай, Малчин, Тэс, Улаангом, Өмнөговь, Завхан, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Наранбулаг, Өлгий, Түргэн, Ховд, Цагаанхайрхан гантай, Баруунтуруун, Сагил, Хяргас сумдын нутгаар гандуу байна.
Таримал ургамал: Баруунтуруун сумын нутгаар улаан буудайн ургалт 6-р сарын 20-ны байдлаар бутлалтын үе шатандаа, ургалтын байдал сайн, ургалтын өндөр 11 см байна. / Ажиглалт судалгааг усалгаатай талбайд хийдэг /
Царцаа: Малчин, Хяргас сумын нутагт царцааны хэт олшролт ажиглагдаж 1м2 талбай дахь дундаж тоо 20-48ш хүрсэн ба Баруунтуруун, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Сагил, Давст, Улаангом, Түргэн суманд 1м2 талбайд 2-6ш тоологдсон ба ихэнх нутгаар сибирийн, тоонолжилт, бараан далавчит царцаа, голио тархалттай байгаа нь бэлчээрийн өвс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж байна.
ХАА-н үйлдвэрлэлд: Бод мал төллөх, хөөвөр хялгас авах, мал оторлох, нүүдэллэх, төмс, хүнсний ногооны усалгаа хийх зэрэг ажил явагдаж байна. Нийт сумдын нутгаар малын усан хангамж дунд, ХАА, болон газар тариалангийн үйлдвэрлэлд явагдаж буй ажилд цаг агаарын байдал тохиромжтой нөлөөлсөн байна.
Зураг 1. Зураг 2. Зураг 3.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж.Цагаанхүү