Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Увс аймгийн нутгийн зуншлагын байдал
Увс аймгийн нутгийн зуншлагын байдал
/ 2017 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар /
Увс аймгийн нутгаар 2017 оны 5 дугаар сард 143,6 мм тунадас орсон. 2016 оны 5 дугаар сартай харьцуулахад 45.9 мм-ээр их орсон байсан. Агаарын дундаж температур 4.5...20,5 градус, хөрсний гадаргад 35.0.....64,0 градус хүрч халсан.
2017 оны 6 дугаар сард 164,8 мм тунадас унасан. 2016 оны 6 дугаар сартай харьцуулахад 207,2 мм-ээр бага орсон байна. Агаарын дундаж температур 12,5...25,0 градус, хөрсний гадаргын температур 40,2….66,7 градус хүрч халсан.
2017 оны 7 дугаар сард 273,5 мм тунадас унасан. 2016 оны 7 дугаар сарын мөн үетэй харьцуулахад 73,3 мм-ээр бага орсон байна. Агаарын дундаж температур 15,2...25,8 градус, хөрсний гадаргын температур 42,0….68,9 градус хүрч халсан.
Бэлчээрийн ургамал: Хур бороо бага, халуун хуурай өдрүүд их байсан тул ургамлын ургалтанд таатай нөлөөлсөнгүй. Малчин, Улаангом, Баруунтуруун, Давст, Сагил, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалт удааширч гандаж хатах, ургалт зогссон, гандсан, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Наранбулаг, Өлгий, Ховд сумдын нутгаар ургамал үзүүрээсээ шарласан, иш навч нь хатсан зэргээс мал тарга тэвээрэг авах боломжгүй, бэлчээрлэлт муутай байна. Мөн Малчин, Хяргас Баруунтуруун, Өндөрхангай, Цагаанхайрхан, Зүүнхангай, Зүүнговь, Сагил, Давст, Улаангом, Түргэн сумдын зарим хэсгээр царцаа ихээр олширж ажиглагдаж байгаа нь бэлчээрт хөнөөл учруулж өвс ургамлын ургалтанд таагүй нөлөөлж байна.
Зуншлагийн байдал: 2017 оны 7 дугаар сарын 31-ны байдлаар Увс аймгийн нутгийн 20 орчим хувь нь хэвийн, 50 хувь нь гандуу, 30 хувь нь гантай байна.
Хэвийн сайн байгаа газрууд:
Өндөрхангай, Тэс, Ховд, Өмнөговь, Өлгий, Завхан, Зүүнхангай сумдын зарим нутаг.
Гандуу байгаа газрууд:
Малчин, Тариалан, Бөхмөрөн, Зүүнговь, Баруунтуруун, Цагаанхайрхан, Зүүнхангай, Өмнөговь сумын зарим нутаг.
Гантай байгаа газруудад:
Малчин, Түргэн, Сагил, Хяргас, Наранбулаг, Цагаанхайрхан, Зүүнхангай, Тариалан, Улаангом сумдын баруун болон говийн хэсэг орж байна.
Гангийн үнэлгээ:Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын дагуу аймгийн бэлчээрийн байдлыг үнэлж үзэхэд Малчин, Улаангом, Өмнөговь, Завхан, Баруунтуруун, Зүүнговь, Наранбулаг, Сагил, Түргэн, Хяргас сумдын нутгаар гантай, Давст, Зүүнхангай, Өлгий, Ховд сумдын нутгаар гандуу байна.