Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 12 ДУГААР САРЫН CҮҮЛИЙН АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж Хархираа, Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар болон Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил, Түргэн сумдын нутагт 26.0-31.0 градус бусад нутагт 19.0-25.0градус хүйтэн буюу олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим буюу дулаан харин Зүүнхангай суманд олон жилийн дунджаас 2.2 градусаар хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө Ховд, Өмнөговь сумдын нутгаар 0-2 градус, Өндөрхангай,Наранбулаг, Завхан, Бөхмөрөн, Зүүнхангай, Өлгий сумдын нутгаар 7-14градус бусад нутгаар 16-24градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь сумдын нутгаар 35-40 градус, бусад нутгаар 27-33градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Ховд, Өмнөговь, Завхан, Өлгий сумдын нутгаар 0-4градус,Наранбулаг, Өндөрхангай, Малчин, Тэс, Бөхмөрөн, Зүүнхангай сумдын нутгаар 6-12 градус, бусад нутагт 14-21 градус хүйтэн, шөнөдөө Малчин, Тэс, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай, Сагил сумдын нутгаар 36-40 градус, бусад нутагт 29-35 градус хүйтэн байлаа.
Хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд буюу Өндөрхангай, Тэс, Хяргас сумдын нутгаар 1.2-2.7 мм, бусад нутгаар 0.0-0.8мм тунадас орсон. Харин Өмнөговь, Бөхмөрөн, Давст, Өлгий сумдын нутгаар тунадас ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал Өндөрхангай, Зүүнговь сумдын нутгаар дунджаас ахиу, Тэс, Баруунтуруун,Зүүнхангай, Хяргас сумдын нутгаар дунджын орчим бусад нутгаар бага тунадас орсон байлаа.
Салхины хурд Өндөрхангай,Өмнөговь сумдын нутгаар түр зуур 13-14 м/с хүрч хүчтэй салхилсан. Бусад сумдын нутгаар салхи тогтуун байжээ
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: Нийт сумдад мал хужир шүү бэлтгэх, оторлох, нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна
Цасан бүрхүүл: 12 дүгээр сарын 31-ны байдлаар нийт нутгийн 90 гаруй хувьд цастай байгаагаас Хайстын шил, Хан Хөхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар 25 см-ээс их, цасны дундаж зузаан Давст суманд 22 см буюу цасны нягт 0,18г/см3, Малчин, Тэс, Хяргас, Баруунтуруун, Түргэн, Улаангом, Сагил сумдын нутгаар 7-14 см буюу цасны нягт 0.12-0.17г/см3,Өндөрхангай, Зүүнговь сумдын нутгаар 4см, нутгийн баруун болон говийн нутгаар, зүүн өмнө хэсгийн зарим нутгаар 1-3 см тарлан цастай байна.
12 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температур: Агаарын дундаж температур нийт нутгаар Малчин, Тэс,Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Сагил сумдын нутгаар 29.0...32.0 градус, бусад нутгаар -20.0....26.0 градус хүйтэн байсан.
Олон жилиийн дундажтай харьцуулбал: Өлгий сумын нутагт олон жилиийн дунджийн орчим, бусад сумдын нутгаар олон жилиийн дунджаас 1.3-6.8 градусаар хүйтэн байлаа.
Агаарын үнэмлэхүй бага температур: Өндөрхангай, Наранбулаг, Ховд, Өмнөговь, Бөхмөрөн,Өлгий сумдын нутагт 27-32 градус хүйтэн бусад сумдын нутгаар 33-41 градус хүйтэн байсан.
Агаарын үнэмлэхүй их температур: Ховд, Өмнөговь, Өлгий сумдын нутагт 1-2 градус хүйтэн бусад сумдын нутгаар 7-23 градус хүйтэн байсан байна. Агаарын температур 30 градусаас дээш хүйтэрэн хоногийн тоо 1-31 өдөр байна.
Хөрсний температур: Хөрсний дундаж температур нийт нутгаар -19,3....-31,4 градус хүйтэн байлаа.
Хөрсний үнэмлэхүй бага температур: Завхан,Наранбулаг, Өлгий сумдын нутагт 30-31 градус хүйтэн бусад сумдын нутагт 33-42 градус хүйтэн байсан.
Хөрсний үнэмлэхүй их температур: Ховд, Өмнөговь, Завхан,Өлгий сумдын нутагт 1-3 градус хүйтэн бусад сумдын нутагт 4-19 градус хүйтэн байсан.Хөрсөн дээр 40 градусаас дээш хүйтэрсэн хоногийн тоо Тэс, Малчин, Баруунтуруун, Давст, Зүүнговь, Зүүнхангай сумдын нутагт 2-10 өдөр ажиглагдсан байна.
Салхи: Өмнөговь суманд түр зуур 20 м/с хүрч аюултай үзэгдлийн хэмжээнд, Өндөрхангай, Наранбулаг, Завхан, Өлгий сумдын нутгаар 10-15 м/с хүрч хүчтэй салхилсан байна. 10 м/сек –ээс их салхитай өдрийн тоо 2-5 өдөр ажиглагдсан байна. Бусад сумдын нутгаар салхи тогтуун байлаа.
Хур тунадас: Өндөрхангай, Тэс, Улаангом, Баруунтуруун, Хяргас сумдын нутгаар 2.6-5.4мм, бусад сумдын нутагт 0.0-1.8 мм хур тунадас орсон. Нийт нутгаар 1-10 өдөр тунадас орсон.
Олон жилийн дундажтай харьцуулбал: Өндөрхангай сумдын нутагт олон жилиийн дунджаас ахиу,Тэс, Өлгий сумдын нутгаар олон жилиийн дунджийн орчим бусад сумдын нутгаар олон жилиийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Цаг агаарын нөхцөлийн онцлог
- МАА-н үйлдвэрлэлд мал оторлуулах, нэмэгдэл тэжээл өгөх ажил хийгдэж байна.
- 12 сарын 22 ны байдлаар олон жилийн дунджаас хүйтэн, цастай, зундаа гантай, бэлчээрийн ургамлын ургалтын байдал тааруу малын тарга хүч тэвээрэг муу байснаас аймгийн хэмжээнд 5053 орчим мал хорогдсон мэдээтэй байна.
Тойм бичсэн: ХААЦУ-ын технологич инженер Ж. Цагаанхүү