Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2022 ОНЫ 06 ДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаарын температурын арав хоногийн дундаж нийт сумдын нутагтаар 11.0-16.0 градус буюу олон жилийн дундажтай харьцуулбал Давст, Зүүнговь, Сагил, Түргэн, Хяргас сумын нутгаар ОЖД-ын орчим, бусад нутгаар ОЖД-аас хүйтэн байлаа.
Агаарын температур өдөртөө нийт сумдын нутагт 21.0-26.0 градус дулаан. шөнөдөө нийт сумдын нутгаар 0.0-5.0 градус дулаан байв.
Хөрсний гадаргын температур өдөртөө Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын нутагт 22.0-27.0 градус, Өндөрхангай, Ховд, Өмнөговь, Давст, Өлгий, Сагил, Хяргас сумдын нутагт 43.0-48.0 градус, бусад нутгаар 49.0-54.0 градус дулаан, шөнөдөө ихэнх нутагт 1.0-5.0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас Наранбулаг, Малчин, Тэс, Баруунтуруун, Зүүнговь, Зүүнхангай, Түргэн, Цагаанхайрхан сумдын нутагт 0.0-2.0 мм, бусад сумдын нутгаар 2.1-4.6 мм тунадас орсон. Хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал нийт нутгийн 70 гаруй хувьд ОЖД-аас бага Өндөрхангай, Улаангом, Баруунтуруун, Зүүнговь, Өлгий сумдын нутгаар ОЖД-ын орчим тунадас орсон байлаа.
Салхины хурд ихэнхи нутгаар түр зуур 15-20 м/с буюу аюулын хэмжээнд Малчин, Бөхмөрөн, Өлгий сумдад 12-14м/с хүрч хүчтэй салхилсан байна.
Ургамал: Ихэнх сумдын нутгаар бэлчээрийн төлөөлөх ургамал цухуйлт жигдэрсэн байна. Ургамлын дундаж өндөр 2-9 см, ургамлын ургалтын байдал Малчин, Ховд, Улаангом, Баруунтуруун, Давст, Зүүнхангай сумуудын нутгаар сайн, бусад сумуудад дунд гэсэн үнэлгээтэй байна. Халуун хуурай салхи чийг бага, хөрсөн дээр 40 градусаас дээш олон хоног үргэлжилснээс ургамлын ургалтанд таатай биш нөлөөлж, ургамлын ургалт удаашралтай байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт нийт нутгаар 46.6 мм тунадас орлоо. Хамгийн их нь Өндөрхангай суманд 4.6 мм тунадас орсон болно.
- Хөрсний гадрага дээр 40-ээс дээш гарч халсан өдөр нийт сумдад 2-10 өдөр ажиглагдсан. Тэс, Улаангом, Баруунтуруун 10 өдөр ажиглагдсан.
- Нийт нутгаар салхи шуурга ихтэй байлаа.
Увс аймаг УЦУОШТөв-Хөдөө аж ахуйн цаг уурын салбар