Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт нийт сумдын нутгаар агаарын дундаж температур 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байсан. Агаарт хамгийн их Наранбулаг, Ховд, Тэс, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Зүүнговь, Өлгий, Сагил сумдын нутгаар 10-15 градус, Өндөрхангай, Малчин, Улаангом, Бөхмөрөн, Түргэн, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар өдөртөө 4-9 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө нийт нутгаар 7- 12 грудас хүйтэн байв.
Агаарын температурыг олон жилийн дундажтай харьцуулбал нийт сумдын нутагт ОЖД-аас 2-5 градусаар хүйтэн байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Өндөрхангай, Наранбулаг, Малчин, Ховд, Тэс, Улаангом, Баруунтуруун, Өмнөговь, Завхан, Бөхмөрөн, Зүүнговь, Өлгий, Сагил, Түргэн сумдын нутгаар 0-5 градус дулаан, Хяргас, Цагаанхайрхан сумдын нутгаар хөрсний дундаж температур 5-0 градус хүйтэн байв.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт ихэнх нутгаар 45,9 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Хяргас 12.2 мм, Малчин 6.8 мм, Баруунтуруун 8.3 мм, Цагаанхайрхан 4.7 мм, Зүүнговь 4.4мм, Улаангом 3,2мм, Түргэн 2,6мм, Өндөхангай 2,5мм, Наранбулаг, Тэс, Завхан сумдаар 0,0мм хур тунадас орсон бол бусад сумдын нутгаар тунадас ороогүй
Салхи(Wind): Салхины их хурд секундэд Завхан 20 метр, Өндөрхангай, Улаангом, Баруунтуруун сумдад 18 метр, Ховд, Өмнөговь сумдад 16 метр хүрч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч шуурав. Бусад сумдын нутгаар секундэд 9-14 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
Ургамал(Plant): Нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамал хатаж хагдарч өвлийн тайван байдал шилжсэн байна.
ХААЦУ-ын салбар
2020 оны 10 дугаар сарын 11-нд