Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

2016 оны 6 сарын 8-9-ны өдрүүдэд газар тариалангийн бүст ажилласан ажиллагааны мэдээлэл

Шинэчлэгдсэн: 2024-04-20 16:54:10

2016 оны 06 сарын 08-ны өдрийн байдлаар Төв аймагт төвлөсөн өндрийн циклонтой байгаа тул төвийн бүсийн хуурайшилтай байгаа ялангуяа газар тариалангийн бүс нутгаар  орох хур тунадсыг нэмэгдүүлэхээр үйл ажиллагааг явууллаа. Үйл ажиллагааг зохион байгуулах, орон нутгийн экспедицүүдэд дэмжлэг үзүүлэхээр Цаг уур, орчны шинжилгээний газраас нэг экспедицийг Төв аймгийн нутагт ажиллуулав. Цаг агаарын шуурхай мэдээллээр хангах зорилгоор ээлжийн зохицуулагчийг 24 цагаар ажиллуулж мэдээгээр хангав.

Экспедицүүдийн үйл ажиллагаа:  Сэлэнгэ аймгийн 4 экспедицийн  2 нь Цагааннуур, Баруун хараа талдаа, нөгөө 2 нь Ерөө, Хушаат сумдын чиглэлд/12ш пуужин/, Орхон аймгийн 1 экспедиц Булган аймгийн Бугат суманд гарч 3 пуужин зарцуулав. Хөвсгөл аймгийн зуншлага сайн байгаа тул экспедицийг болиулав.

Төв аймгийн 2 экспедицийн 1 нь Угтаал сумын чиглэлд, нэгийг Өндөрширээт-Лүнгийн чиглэлд, газраас гарсан төвийн 1 экспедицийг Аргалант сумын чиглэлд  гаргаж Лүн, Өндөрширээт, Аргалант, Сүмбэр, Жаргалант, Угтаал, Цээл, Эрдэнэсант сумдын нутгийн хамруулан ажиллагааг зохион байгуулж 12 ширхэг пуужин зарцуулав. Төв аймгийн газрын генераторыг 3 удаа үйл ажиллагаа явуулж 12ш түлш зарцуулсан байна.

Хэнтийн экспедиц 3 экспедицийг Жаргалтхаан, Гурванбаян, Биндэр, Өмнөдэлгэр, Цэнхэрмандал сумдын нутгийг хамран ажиллуулж 10 ширхэг пуужин зарцуулсан байна.  Сүхбаатар аймгийн 2 экспедиц хуурайшилтай байгаа  Мөнххаан , Түмэнцогт сумдын нутагт ажиллаж 5 пуужин зарцуулав. Пуужин харвалтын үеийн аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд мөрдөн ажиллахыг онцгойлон анхааруулав. Энэхүү хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаагаар нийт 45 ширхэг пуужин зарцуулав.

2016 оны 6 сарын 8-ны өдрийн 20 цагаас 9-ний өдрийн өглөөний 8 цагийн байдлаар ажиллагааны үр дүнд орсон хур тунадасны мэдээллийг доор аймаг салбаруудаар гаргав.

 Сэлэнгэ: Баруун хараа 18, Орхон 8, Ерөө 6, Цагааннуур 2.4, Орхонтуул 7, Зүүнхараа 17.5, Хушаат 4.3, Баруунбүрэн 6,  Зэлтэр 5, Бугант 9, Дархан 10.3, Шаазгайт 16, Хонгор 8, Орхон 3, Төв: Баянчандмань 13, Угтаал 8, Эрдэнэсант 3, Жаргалант 15, Алтанбулаг 4, Мөнгөнморьт 14, Зуунмод 2, Лүн 3, Залуучууд 15, Батсүмбэр 18, Борнуур 13, Заамар 6, Өндөрширээт 0.7, Нөхөрлөл 11, Улаанбаатар 5.5, Буянт-Ухаа 7.3,  Амгалан 4.5, Багануур 9, Тэрэлж 9, Партизан 9, Өлзийт 6,  Орхон: Эрдэнэт 9, Улаантолгой 4 мм хур тунадас орж үйл ажиллагаа амжилттай болов. Сэлэнгэ аймгийн өмнөд, Дархан болон Төв аймгийн хуурайшилтай байсан газар тариалангийн бүс нутагт үргэлжилсэн бороо 24 цаг орж хөрсний чийгийг тэтгэлээ. Хэнтий болон Сүхбаатар аймгийн хуурайшилтай байсан нутгуудаар их хэмжээний хур тунадас оров. Тухайлбал Сүхбаатар аймгийн Түмэнцогт 8, Мөнххаан 12, Сүхбаатар 12, Түвшинширээ 3, Уулбаян 4 мм, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр 31, Биндэр 18, Баян-Овоо 8, Өндөрхаан 2, Оргил 1, Батширээт 20, Өлзийт 4, Баян-Адарга12, Батноров16, Жаргалтхаан 7, Цэнхэрмандал 15, Гурванбаян 24мм тус тус орлоо.

ЦАГ УУРЫН ХЭЛТЭС

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ 2016-10-06 1970-01-01 1407
Энэ оны анхны экспедиц гарлаа 2016-10-06 1970-01-01 1124