Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 09 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2023 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 9 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хариг-Сагил, Тэс-Тэс, Чигж-Өндөрхангай, Намир-Хар ус, Түргэн-Түргэн, Хангилцаг-Цагаанхайрхан, Боршоо-Боршоо, Билүү-Хяргас, Баруунтуруун-Баруунтуруун, Сагил-Сагил, Хандгайт-Давст, Торхилог-Давст, Увс нуур-Давст, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом, Гэдрэг-Малчин хяналт-шинжилгээний 17 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 9 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Хариг- Сагил |
|
|
0.6 |
0.26 |
0.004 |
0.037 |
2 |
Тэс-Тэс |
|
|
1.3 |
0.09 |
0.003 |
0.013 |
3 |
Чигж-Өндөрхангай |
|
|
4.7 |
0.06 |
0.005 |
0.010 |
4 |
Намир-Хар ус |
|
|
1.7 |
0.33 |
0.009 |
0.034 |
5 |
Түргэн-Түргэн |
|
|
0.8 |
0.07 |
0.005 |
0.004 |
6 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
2.5 |
0.12 |
0.003 |
0.005 |
7 |
Боршоо-Боршоо |
|
|
2.7 |
0.04 |
0.004 |
0.010 |
8 |
Билүү-Хяргас |
|
|
3.8 |
0.05 |
0.038 |
0.023 |
9 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
3.3 |
0.06 |
0.002 |
0.007 |
10 |
Сагил-Сагил |
|
|
8.5 |
0.28 |
0.001 |
0.005 |
11 |
Хандгайт-Давст |
|
|
6.3 |
0.31 |
0.005 |
0.016 |
12 |
Торхилог-Давст |
|
|
0.5 |
0.20 |
0.001 |
0.003 |
13 |
Увс нуур – Давст |
|
|
16.6 |
2.67 |
0.000 |
0.006 |
14 |
Гашуун-Улаангом /дээд/ |
|
|
3.0 |
0.07 |
0.002 |
0.009 |
15 |
Гашуун-Улаангом /доод/ |
|
|
4.3 |
1.19 |
0.010 |
0.064 |
16 |
Увс нуур-Улаангом |
|
|
15.0 |
1.54 |
0.001 |
0.004 |
17 |
Гэдрэг-Малчин |
|
|
|
0.32 |
|
|
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.4 дахин, Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 178.0 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин, Хангилцаг гол Цагаанхайрхан хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 102.8 мгО/л буюу ХА-аас ялимгүй их, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 187.1 мгО/л буюу ХА-аас 1.9 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 134.9 мгО/л буюу ХА-аас 34.9 мгО/л-ээр их байсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Улаангом хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Улаангомын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 3.1 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.0 мгО/л буюу ХА-аас 5.0 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас нилээд өндөр буюу 5.6 дахин их, Давстын орчимд аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 5.3 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 16.6 мгО/л буюу ХА-аас 6.6 мгО/л-ээр их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2023 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Хариг-Сагил, Тэс-Тэс, Намир-Хар ус, Түргэн-Түргэн, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Сагил-Сагил, Торхилог-Давст, Гашуун-Улаангом /дээд/, Гэдрэг-Малчин хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Чигж-Өндөрхангай, Хангилцаг-Цагаанхайрхан, Билүү-Хяргас, Хандгайт-Давст цэгийн орчим сульфат, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот, Увс нуур Улаангом, Давст хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ