Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2022 оны 09 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-18 20:04:25

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2022 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2022 оны 9 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Хариг-Сагил, Тэс-Тэс, Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Түргэн-Түргэн, Хангилцаг-Цагаанхайрхан, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Увс нуур-Улаангом хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2022 оны 9 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны харуулын нэр

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Гэдрэг-Малчин

7.64

2.65

0.3

0.12

0.002

0.015

2

Сагил-Сагил

8.58

2.18

0.5

0.10

0.001

0.001

3

Боршоо-Боршоо

8.42

1.72

1.1

0.10

0.000

0.006

4

Торхилог-Давст

8.89

2.65

0.5

0.06

0.001

0.003

5

Хандгайт-Давст

7.80

0.62

2.5

0.07

0.001

0.004

6

Увс нуур – Давст

6.86

0.94

14.0

1.41

0.001

0.006

7

Хариг- Сагил

 

 

0.9

0.09

0.002

0.008

8

Тэс-Тэс

 

 

0.8

0.05

0.001

0.005

9

Чигж-Өндөрхангай

 

 

3.6

0.18

0.004

0.009

10

Билүү-Хяргас

6.86

2.34

3.4

0.11

0.002

0.010

11

Түргэн-Түргэн

 

 

0.8

0.35

0.006

0.012

12

Хангилцаг-Цагаанхайрхан

7.64

0.62

2.7

0.22

0.001

0.007

13

Баруунтуруун-Баруунтуруун

7.02

0.94

1.7

0.19

0.003

0.010

14

Гашуун-Улаангом /дээд/

7.64

2.18

1.1

0.06

0.007

0.006

15

Гашуун-Улаангом /доод/

7.80

2.96

4.5

3.15

0.038

0.272

16

Увс нуур-Улаангом

7.33

2.34

11.7

1.19

0.002

0.011

 

MNS 4586-98

6

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.

      Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Гашуун гол доод цэгийн орчим нитритийн азот /NО­2/-ын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас 1.9 дахин, аммонийн азот /NН4/-ын агууламж нилээд өндөр,  ХА-аас 6.3 дахин, фосфат /РО4/- ын агууламж ХА-аас 2.7 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 116.2 мгО/л буюу ХА-аас 16.2 мгО/л-ээр их, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 198.0 мгО/л буюу ХА-аас 2.0 дахин, Хангилцаг гол Цагаанхайрхан хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 135.5 мгО/л буюу ХА-аас 35.5 мгО/л-ээр их, Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 178.3 мгО/л буюу ХА-аас 1.8 дахин  их байсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур-Давст, Улаангом  хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Улаангомын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж  ХА-аас 2.4 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.0 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 11.7 мгО/л буюу ХА-аас 1.7 мгО/л-ээр их, марганец /Mn/-ийн агууламж ХА-аас нилээд өндөр буюу 5.4 дахин их,  Давстын орчимд аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.8 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 2.0 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-ээр их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2022 оны 9 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Хариг-Сагил, Тэс-Тэс, Түргэн-Түргэн, Баруунтуруун-Баруунтуруун, Гашуун-Улаангом /дээд/, хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Билүү-Хяргас, Хандгайт-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан, Чигж-Өндөрхангай цэгийн орчим сульфат,  Гашуун гол доод цэгийн орчим нитритийн болон аммонийн азот, фосфат, Увс нуур  Улаангом,  Давст  хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор, манган болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 сарын усны чанарын тойм 2023-12-10 1970-01-01 46
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 09 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 77
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 79
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 06 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 108
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 07 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 83
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 72
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 05 сарын усны чанарын тойм 2023-06-09 1970-01-01 86
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 69
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 03 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 102
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 04 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 120
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 сарын усны чанарын тойм 2022-11-07 1970-01-01 144
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм 2022-09-12 1970-01-01 179
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм 2022-07-26 1970-01-01 241
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 06 сарын усны чанарын тойм 2022-07-08 1970-01-01 272
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 213
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 04 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 257
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 05 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 204
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв 2019-09-11 1970-01-01 824
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв 2019-08-07 1970-01-01 903
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 762
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 791
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 753
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 728