Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2019 ОНЫ 5 ДУГААР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 5 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Гэдрэг-Малчин, Хархираа-Тариалан, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Хариг- Сагил, Тэс-Тэс, Сагил-Сагил, Боршоо-Боршоо, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Намир-Хар ус, Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгээс нийт 14 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 5 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Гэдрэг-Малчин |
|
|
2.2 |
0.22 |
0.003 |
0.078 |
2 |
Хархираа–Тариалан |
|
|
1.4 |
0.18 |
0.002 |
0.018 |
3 |
Торхилог-Давст |
8.61 |
0.61 |
1.4 |
0.24 |
0.000 |
0.019 |
4 |
Хандгайт-Давст |
7.70 |
1.06 |
2.4 |
0.32 |
0.001 |
0.020 |
5 |
Увс нуур – Давст |
7.40 |
1.36 |
9.0 |
0.52 |
0.001 |
0.026 |
6 |
Хариг- Сагил |
|
|
3.0 |
0.09 |
0.003 |
0.032 |
7 |
Тэс-Тэс |
7.10 |
0.91 |
1.8 |
0.12 |
0.006 |
0.034 |
8 |
Сагил-Сагил |
8.46 |
0.91 |
0.9 |
0.15 |
0.002 |
0.016 |
9 |
Боршоо-Боршоо |
8.76 |
0.91 |
1.8 |
0.10 |
0.003 |
0.032 |
10 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
7.55 |
0.60 |
2.4 |
0.11 |
0.001 |
0.009 |
11 |
Гашуун-Улаангом /дээд/ |
8.15 |
1.51 |
1.4 |
0.23 |
0.007 |
0.012 |
12 |
Гашуун-Улаангом /доод/ |
7.70 |
1.66 |
1.1 |
0.14 |
0.004 |
0.017 |
13 |
Намир-Хар ус |
|
|
1.4 |
0.82 |
0.003 |
0.035 |
14 |
Билүү-Хяргас |
7.55 |
1.06 |
4.2 |
0.11 |
0.003 |
0.024 |
|
Усны чанарын стандарт MNS 4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 144.0 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин их, аммонийн азот /NН4/-ын бохирдол ХА-аас ялимгүй давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давстын орчим усан дахь фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин их, аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас ялимгүй давсан байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2019 оны 5 дугаар сард Гэдрэг-Малчин, Хархираа-Тариалан, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Хариг- Сагил, Тэс-Тэс, Сагил-Сагил, Боршоо-Боршоо, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/ хяналт-шинжилгээний цэгээс дээж авч шинжилгээ хийж үзэхэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Билүү-Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Намир гол Хар-Ус хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот болон фторын агууламж, Увс нуурын усан дахь эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ