Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Увс аймгийн томоохон гол, нуурын 2024 оны 4-р сарын 01-с 4-р сарын 11-нийг хүртэлх тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2024 оны 4-р сарын 01-с 4-р сарын 11-нийг хүртэлх тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын 2024 оны 4-р сарын 01-с 4-р сарын 11-нийг хүртэлх тойм мэдээ
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир гол мөсөн дээрх ус, живсэн мөстэй. Хархираа, Түргэн, голууд мөсөн бүрхүүлтэй, харз, мөсний зузаан 20-30см, өмнөх арав хоногоос 10-20см хайлсан байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голууд, мөсөн дээр устай мөсний зузаан 45-146см, өмнөх арав хоногоос 5-10см, өмнөх оны мөн үеийнхээс 10-15см нимгэн, мөсөн бүрхүүлтэй байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, мөс харлах, мөсөн дээр устай мөсөн захтай, мөсний зузаан 30-60см, өмнөх арав хоногоос 20-30см хайлж, өмнөх оны мөн үеийнхээс 10-15см нимгэн байна.
Хяргас, Увс нуур мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 30-97см, өмнөх 10 хоногоос 3-5см нимгэн байна.
Дөрөвдүгээр сарын эхний арав хоногийн байдлаар манай аймгийн голуудад мөс харлах, харз, мөсөн дээр ус урсах мөсөн зөх, зэрэг үзэгдлүүд ажиглагдаж байгаа хэдий ч цаашид цаг агаар дулаарч мөсний хайлалт эрчимшиж гол нуурын мөс эрчимтэй хайлж, мөс хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюултай тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УВС АЙМАГ УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
2024. 04. 15