Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 4-р сарын 11-с 4-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
2022 оны 4-р сарын 11-с 4-р сарын 21-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ
Увс аймгийн томоохон гол, нуурын мөсний зузааны тойм мэдээ
/2022 оны 4-р сарын 11-с 4-р сарын 21-нийг хүртэлх /
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир гол 4-р сарын 15-нд мөснөөс чөлөөлөгдсөн.
Хархираа, Түргэн, голууд мөсөн бүрхүүлтэй, харз, мөсөн дээрээ устай, мөсний зузаан 41-50см, өмнөх арав хоногоос 2-6см хайлсан байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голууд мөс харлах, мөсөн дээр устай, мөсний зузаан 50-150см, өмнөх арав хоногоос 2-3см, хайлж мөс нимгэрсэн ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см нимгэн, мөсөн бүрхүүлтэй байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун гол мөсөн зах, бижрүү мөсөн хөвлөгтэй.
Хангилцаг гол мөсөн зах, бижрүү мөсөн хөвлөгтэй.
Чигж гол мөсөн бүрхүүлтэй, мөс харлах, мөсний зузаан 47см, өмнөх арав хоногоос 5см хайлж, өмнөх оны мөн үеийнхээс 5-7см нимгэн байна.
Хяргас нуур 4-р сарын 18-нд зайлсан мөсний үзэгдэлгүй.
Увс нуур мөсөн бүрхүүлтэй, мөсөн дээр устай мөсний зузаан 88см, өмнөх 10 хоногоос 7см хайлж энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-15см бага байна.
Дөрөвдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай аймгийн зарим голуудад мөс харлах, харз, мөсөн дээр ус урсах, намир, хяргас нуур мөснөөс бүрэн чөлөөлөгдөж, байгаа хэдий ч цаашид цаг агаар дулаарч мөсний хайлалт эрчимшиж гол нуурын мөс хайлж хэврэгшиж мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюултай тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УЦУОШТ
2022.4.23