Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2023 оны 6-р сарын 21-с 7-р сарын 01-нийг хүртэлх гол, нуурын тойм
2023 оны 6-р сарын 21-с 7-р сарын 01-нийг хүртэлх гол, нуурын тойм
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ
/2023 оны 6-р сарын 21-с 7-р сарын 01-нийг хүртэлх гол, нуурын тойм/
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Түргэн, голууд усны түвшин 266-331см өмнөх арав хоногоос 3-5см буурсан хэдий ч хархираа гол үерлэсэн хэвээр, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см бага байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голуудын усны түвшин 320-416см өмнөх арав хоногоос усны түвшин 5-7см буурсан, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 5-7см их байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голуудын усны түвшин 183-279см өмнөх арав хоногоос 5-10см буурсан, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 3-5см их байна.
Хяргас, Увс нууруудын түвшин 94-404см, өмнөх арав хоногоос 1-2см нэмэгдэж, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см бага байна.
Мөнх цаст уулсаас эхтэй голууд хайлсан цас мөс, түр зуурын усархаг аадар бороо, зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТ
УСНЫ ИНЖЕНЕР Х ЭНХЖАРГАЛ
2023.6.25