Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 4 сарын 3-р 10 хоногийн тойм
4 сарын 3-р 10 хоногийн тойм
2023 оны 04 сарын 3-р арав хоногийн тойм
/4 сарын 21-с 4-р сарын 30 хүртэлх тойм/
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 322 см болж , агаарын температур 3 градус,битүү мөсөн бүрхүүл харзтай мөсний зузаан 35 см мөс, хөрсөн дээрээ цасгүй байлаа.
Өндөрхангай сум Чигж гол:Усны түвшин 225 см 8 см усны түвшин нэмэгдсэн, агаарын температур 9 градус, Усны температур 0 градус,мөсөн зах мөс харлах үзэгдэлтэй байлаа.
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин 245 см 50 см усны түвшин нэмэгдсэн, агаарын температур 6 градус, мөсөн зах,шингэн зайр зэрэг үзэгдэлтэй мөсний зузаан 10 см байлаа.
Өмнөговь сум Намир гол: Усны түвшин 254 см, 1 см усны түвшин буурсан, агаарын температур 3 градус мөсний үзэгдэлгүй байлаа.
Түргэн сум Түргэн гол: Усны түвшин 266 см, өмнөх өдөрөөс 1см буурсан. агаарын температур 12 градус, мөсний зузаан 39 см, мөсөн зах битүү мөсөн бүрхүүлтэй байлаа.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин 305 см өмнөх өдөрөөс 22 см усны түвшин нэмэгдсэн Мөсөн захын үзэгдэлтэй, агаарын температур 5 градус байлаа.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 417 см, агаарын температур 3 градус, мөс харлах, мөс байрандаа хайлах үзэгдэлтэй мөсний зузаан 130 см, мөсөн дээр болон хөрсөн дээрээ цасгүй байлаа.
Хяргас нуур:Усны түвшин 101 см, усны температур 5 градус агаарын температур 11 градус, мөсний үзэгдэлгүй байлаа.
Увс нуур: Усны түвшин 395 см түвшин өөрчлөлтгүй агаарын температур 8 градус,усан зах, мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан 79 см мөсөн дээрээ цасгүй байлаа.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Тойм бичсэн т/инженер Б.Баатаржав