Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, тойм мэдээ /2024 оны 2-р сарын гуравдугаар арав хоног/
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, тойм мэдээ /2024 оны 2-р сарын гуравдугаар арав хоног/
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, тойм мэдээ
/2024 оны 2-р сарын гуравдугаар арав хоног/
2-р сарын 21-ээс 3-р сарын 01-нийг хүртэлх байдлаар гол нууруудад зонхилон ажиглагдаж байгаа мөсний үзэгдлүүд: Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Хархираа, Түргэн голууд, мөсөн бүрхүүл, харзтай, Хан Хөхийн уулаас эхтэй Чигж гол битүү мөсөн бүрхүүлтэй, голуудын мөсний зузаан 35-62см, энэ нь өмнөх оны мөн үеэс 10-20см нимгэн тогтсон байна.
Ёроолдож хөлдсөн голууд: Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, голууд, Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, голууд ёроолдож хөлдсөн хэвээр, голуудын мөсний зузаан 30-80см, энэ нь өмнөх оны мөн үеэс 10-15см нимгэн мөсөн бүхрүүл тогтсон байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Сагил-Хариг, Боршоо голууд халиа, тошин, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 38-151см , энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-10см нимгэн мөсөн бүрхүүл тогтсон.
Увс, Хяргас, нуурууд битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан Увс нуур-84см, Хяргас нуур 37см, өмнөх арав хоногоос 5-7см нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 5-10см нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна.
2-р сарын 21-с 3-р сарын 01-н хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд, халиа тошин, битүү мөсөн бүрхүүлтэй байгаа хэдий ч голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
АХЛАХ ТЕХНИКЧ Х ЭНХЖАРГАЛ
2024.03.05