Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 4-р сарын 15-ны байдлаар
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ 4-р сарын 15-ны байдлаар
Хаврын шар усны үерийн сэрэмжлүүлэх мэдээ
/2024 ооны 4-р сарын 15-ны байдлаар/
Урин дулаан цаг ирж байгаатай уялдаад: Увс аймгийн ус судлалын ажиглалтын хэсгүүдэд мөс эрчимтэй хайлж голууд мөсний үзэгдэлгүй болж байна.
Түргэн, Хархираа, голууд харз, мөсөн захтай, мөсний зузаан Хархираа гол-16см, Түргэн гол-28см, Чигж, Баруунтуруун, Хангилцаг, голууд мөсөн захтай, Хариг гол мөс байрандаа хайлах үзэгдэлтэй мөсний зузаан 142см,
Увс нуур битүү мөсөн бүрхүүл, мөсөн дээр устай, мөсний зузаан-95см,
Хяргас нуур цөн түрсэн мөсний үзэгдэлгүй байна.
Энэ жил гол нуурын мөснөөс чөлөөлөгдөх хугацаа олон жилийн дунджын орчим байгаа хэдий ч нуурын толио болон, голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй голын дунд болон адгаар, мөсний зузаан нимгэрч мөс хэврэгшиж байна. Цаашид цаг агаар дулаарч гол нуурын мөс эрчимтэй хайлж, мөсний ан цав гарч мөсний хайлалт идэвхижиж мөс цөмрөх, мөнх цаст уулсаас эхтэй голуудын хайлсан цас мөс, голуудын саваар, шар усны үер буух нөхцөл бүрдэх зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдэллэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн өвөлжилт хүндэрсэн газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь цасны усаар дамжин гол, ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
2024.04.15