Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2023 оны 6-р сарын 01-с 6-р сарын 11-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ
2023 оны 6-р сарын 01-с 6-р сарын 11-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, зузааны тойм мэдээ
/2023 оны 6-р сарын 01-с 6-р сарын 11-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Түргэн, Хархираа, голууд усны түвшин 298-346см, өмнөх өдрөөсөө 1-2см буурч энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см их байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голуудын усны түвшин 362-458см өмнөх өдрийн түвшнээс өөрчлөлтгүй, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 10-20см их байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голуудын усны түвшин 206-308см өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 20-30см их байна.
Хяргас, Увс нууруудын түвшин 94-400см, өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см бага байна.
Мөнх цаст уулсаас эхтэй голууд уулын хайлсан цас мөс, мөн хэт халалтаас үүдэлтэй гэнтийн дуу цахилгаантай аадар борооноос шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар уруйн үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТ
Ус судлалын салбар
2023.6.18