Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > /2022 оны 5-р сарын 21-с 6-р сарын 01-нийг хүртэлх увс аймгийн томоохон гол, нуурын тойм,
/2022 оны 5-р сарын 21-с 6-р сарын 01-нийг хүртэлх увс аймгийн томоохон гол, нуурын тойм,
/2022 оны 5-р сарын 21-с 6-р сарын 01-нийг хүртэлх увс аймгийн томоохон гол, нуурын тойм мэдээ/
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир Хархираа, Түргэн, голууд мөснөөс чөлөөлөгдсөн ба энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулхад мөсний чөлөөлөгдөх хугацаа хэвээр байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Боршоо гол мөсний үзэгдэлгүй, Хариг гол мөсөн захтай, ба мөснөөс 5-р сарын 28-нд чөлөөлөгдөж энэ нь өмнөх оны мөн үеэс 2-3 хоногийн өмнө чөлөөлөгдөж байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голууд, Хяргас нуур, Увс нуур, харуулууд мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулхад мөсний чөлөөлөгдөх хугацаа хэвээр байна.
Мөнх цаст уулсаас эхтэй голууд хайлсан цас мөс зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТ
2022.6.02