Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 10-р сарын 21-с 11-р сарын 01-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
2022 оны 10-р сарын 21-с 11-р сарын 01-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, 10 –р сарын гуравдугаар 10 хоногийн тойм
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 10-р сарын 21-с 11-р сарын 01-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Хархираа, Түргэн, голууд мөсөн захтай, намир гол битүү мөсөн бүхрүүлтэй, усны түвшин өмнөх 10 хоногоос 3-5см буурсан, түвшин 255-319см бөгөөд намир, түргэний голууд олон жилийн дундаж орчим, хархираа ожд-с 10-20см их байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Хариг, Боршоо голууд мөсөн захтай, усны түвшин өмнөх арав хоногоос 3-5см нэмэгдсэн, түвшин 409см, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 3-5см, ожд-с 5-10см бага байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Өндөрхангай-Чигж, Цагаанхайрхан-Хангилцаг голууд мөсөн захтай,усны түвшин өмнөх 10 хоногоос 2-3см буурч, 188-275см, энэ нь ожд-с 5-10см бага байна.
Увс, Хяргас нуурууд мөсний үзэгдэлгүй түвшин өмнөх 10 хоногоос 3-5см буурсан, 123-395см,бөгөөд ОЖД-аас 10-15 см бага байна.
10-р сарын хорин нэгнээс,11-р сарын нэгэн хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд өрөмтсөн мөс, мөсөн зах, мөсөн бүхрүүл зэрэг үзэгдлүүд ажиглагдаж эхлээд байгаа хэдий ч цаашид цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчимших ба голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.