Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 6-р сарын 11-с 6-р сарын 21-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
2022 оны 6-р сарын 11-с 6-р сарын 21-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
/2022 оны 6-р сарын 11-с 6-р сарын 21-нийг хүртэлх увс аймгийн гол, нуурын тойм мэдээ/
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эхтэй Намир, Түргэн, голууд усны түвшин 273-352см өмнөх өдрөөсөө 2-3см буурч энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см их байна.
Мөнгөн тайга уулаас эхтэй Хариг, Боршоо голуудын усны түвшин 320-408см өмнөх өдрийн түвшнээс 5-7см буурсан, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 5-10см бага байна.
Хан Хөхийн уулаас эхтэй Баруунтуруун, Хангилцаг, Чигж, голуудын усны түвшин 186-281см өмнөх өдрөөсөө 1-2см буурсан, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс түвшин 10-15см бага байна.
Хяргас, Увс нууруудын түвшин 132-428см, өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 20-30см бага байна.
Мөнх цаст уулсаас эхтэй голууд хайлсан цас мөс зэргээс шалтгаалан голын усны түвшин ихсэж эргээ хальж, том жижиг, голын сайр, жалгаар шар усны үер гүйж голын дагуу нутаглаж буй ард иргэдэд аюул учирч болзошгүй тул, малчид голын эрэг, хөвөөнөөс зайдуу суурьшиж нүүдлэх, жолооч нар баталгаат гүүр гармаар гарах, мөн холбогдох байгууллага голын гуу, жалга, шуудууг цэвэрлэж ус урсахад чөлөөтэй болгох, амьтны сэг зэмээр, цасны ус дамжин голруу орж, гол бохирдуулж өвчин эмгэг, тархах аюултай тул зохих арга хэмжээг авч цаг алдалгүй цэвэрлэгээ устгал хийхийг зөвлөж байна.
УЦУОШТ
2022.6.18