Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2023 оны 08 сарын 1-р арав хоногийн тойм
2023 оны 08 сарын 1-р арав хоногийн тойм
2023 оны 08 сарын 1-р арав хоногийн тойм
/8 сарын 1-с 8-р сарын 11 хүртэлх тойм/
Тариалан сум Хархираа гол: Усны түвшин 8 сарын 01 нд 350см болж үерийн түвшинг 20 см давж үерэллээ энэ хугацаанд нийтдээ 11 мм тунадас орсон байна. 11-ний байдлаар үерийн түвшин 21 см давсан үертэй байна.
Өндөрхангай сум Чигж гол: Усны түвшин 208 түвшин өмнөх өдрөөс өөрчлөлтгүй энэ хүгацаанд нийтдээ 6мм тунадас орсон, усны температур 9 градус, агаарын температур 17 градус гол усны түвшин хэвийн.
Баруунтуруун сум Баруунтуруун гол: Усны түвшин 210 см өмнөх өдрөөс өөрчлөлтгүй Тунадас 3мм орсон, усны температур 14 градус,агаарын температур 15 градус байлаа.
Өмнөговь сум Намир гол: Усны түвшин 292 см, өмнөх өдрөөсөө өөрчлөлтгүй, 01-11 ний хооронд түвшин 3-5 см өссөн байлаа, энэ хугацаанд 13 мм тунадас орсон. Усны температур 15 градус, агаарын температур 17 градус байлаа.
Түргэн сум Түргэн гол: Усны түвшин 283 см өөрчлөлтгүй, үерийн түвшин даваагүй энэ хугацаанд 11мм тунадас орсон. Усны температур 7 градус агаарын температур 16 градус байв.
Цагаанхайрхан сум Хангилцаг гол: Усны түвшин 281 см өмнөх өдөрөөс 1см буурсан, Энэ хугацаанд тунадас 8мм орсон, усны температур 10 градус агаарын температур 16 градус байлаа.
Сагил сум Хариг гол: Усны түвшин 414 см өөрчлөлтгүй олон жилийн дундажаас 3-8 см бага байлаа.Усны температур 10 градус, агаарын температур 16 градус, түвшин хэвийн.
Хяргас нуур:Усны түвшин 94 см түвшин өөрчлөлтгүй, усны температур 14 градус агаарын температур 22 градус.
Увс нуур: Усны түвшин 409 см түвшин өөрчлөлтгүй, усны температур 19 градус агаарын температур 20 градус болж өнгөрлөө.
УВС АЙМАГ УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ УС СУДЛАЛ
Тойм бичсэн ахлах техникч Х Энхжаргал