Урьдчилсан мэдээ - Гадаргын ус > 2022 оны 11-р сарын 21-с 12-р сарын 01-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
2022 оны 11-р сарын 21-с 12-р сарын 01-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
Увс аймгийн гол нуурын мөсний үзэгдэл, 11 –р сарын гуравдугаар 10 хоногийн тойм
Увс аймгийн томоохон гол, нуурын 2022 оны 11-р сарын 21-с 12-р сарын 01-нийг хүртэлх мөсний зузааны тойм мэдээ:
Хархираа, Түргэн мөнх цаст уулсаас эх авдаг Хархираа, Түргэн, голууд харз, мөсөн бүрхүүлтэй, намир гол ёроолдож хөлдсөн, усны түвшин өмнөх 10 хоногоос 2-3см буурсан, түвшин 265-312см бөгөөд намир, түргэн, хархираа, голууд олон жилийн дундаж орчим байна.
ОХУлс Мөнгөн тайга уулсаас эх авдаг Хариг, Боршоо голууд битүү мөсөн бүрхүүлтэй, усны түвшин өмнөх арав хоногоос 2-4см нэмэгдсэн, түвшин 394см, энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 10-20см, ожд-с 5-10см бага байна.
Хан Хөхийн уулсаас эх авдаг Баруунтуруун, Өндөрхангай-Чигж, Цагаанхайрхан-Хангилцаг голууд, битүү мөсөн бүрхүүлтэй усны түвшин өмнөх 10 хоногоос 5-7см буурч, 184-265см, энэ нь өмнөх оны мөн үеэс-с 5-10см бага байна.
Увс нуур битүү мөсөн бүрхүүлтэй, Хяргас нуур мөсний үзэгдэлгүй түвшин өмнөх 10 хоногоос 3-5см буурсан, 119-394см,бөгөөд ОЖД-аас 10-15 см бага байна.
11-р сарын хорин нэгнээс,12-р сарын нэгэн хүртэлх байдлаар ус судлалын ажиглалтын хэсгүүдэд, харз, битүү мөсөн бүрхүүл зэрэг үзэгдэлтэй байгаа хэдий ч цаашид цаг агаар хүйтэрч голуудын мөсний үзэгдэл эрчимших ба голын нийт уртын дагуу, мөсний зузаан харилцан адилгүй мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байх тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УВС УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР
ТОЙМ БИЧСЭН: ГАДАРГЫН УС СУДЛАЛЫН ИНЖЕНЕР Х ЭНХЖАРГАЛ
2022.12.03