Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2023 оны 03 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-04-21 10:30:18

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 03 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Тэс-Тэс, Увс нуур-Давст, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, хяналт-шинжилгээний цэгээс нийт 4 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2023 оны 03 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Тэс-Тэс

   

2.2

0.41

0.006

0.017

2

Увс нуур-Давст

   

14.0

3.42

0.003

0.010

3

Хархираа-Тариалан

   

1.4

0.21

0.004

0.005

4

Хяргас нуур-Хар тэрмис

   

10.1

2.41

0.005

0.020

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд голуудын ус аливаа үзүүлэлтээр MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгүүдээс сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давстын орчимд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж нилээд өндөр усны чанарын стандарт дахь ХА-аас 6.8 дахин, фтор /F/-ын агууламж 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 14.0 мгО/л буюу ХА-аас 4.0 мгО/л-ээр их, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгийн орчимд усан дахь аммонийн азот /NH­4/-ын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас 4.8 дахин, фтор /F/-ын агууламж 1.7 дахин их байлаа.

Дүгнэлт:  Увс аймгийн гадаргын усны 2023 оны 03 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Тэс-Тэс, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгийн дээжүүд MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, Увс нуур Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчим  эрдэс азотын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 сарын усны чанарын тойм 2023-12-10 1970-01-01 51
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 09 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 80
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 82
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 06 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 109
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 07 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 84
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 75
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 05 сарын усны чанарын тойм 2023-06-09 1970-01-01 87
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 70
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 04 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 122
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 сарын усны чанарын тойм 2022-11-07 1970-01-01 146
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 09 сарын усны чанарын тойм 2022-10-06 1970-01-01 216
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм 2022-09-12 1970-01-01 182
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм 2022-07-26 1970-01-01 242
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 06 сарын усны чанарын тойм 2022-07-08 1970-01-01 274
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 216
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 04 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 261
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 05 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 204
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв 2019-09-11 1970-01-01 826
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв 2019-08-07 1970-01-01 910
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 766
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 793
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 756
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 731