Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2019 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ
- Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2019 оны 04 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чигж-Өндөрхангай, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, Сагил-Сагил, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Намир-Хар ус, Хариг-Сагил хяналт-шинжилгээний цэгээс нийт 16 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2019 оны 04 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Чигж -Өндөрхангай |
|
|
7.6 |
0.35 |
0.214 |
0.096 |
2 |
Тэс-Тэс |
|
|
0.9 |
0.08 |
0.008 |
0.005 |
3 |
Боршоо-Боршоо |
|
|
2.7 |
0.11 |
0.001 |
0.018 |
4 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
6.0 |
0.21 |
0.003 |
0.006 |
5 |
Хархираа-Тариалан |
|
|
1.7 |
0.21 |
0.004 |
0.011 |
6 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
9.1 |
0.49 |
0.002 |
0.009 |
7 |
Сагил-Сагил |
|
|
4.4 |
0.23 |
0.010 |
0.049 |
8 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
4.8 |
0.14 |
0.004 |
0.017 |
9 |
Гашуун /дээд/ |
8.76 |
2.72 |
2.4 |
0.13 |
0.010 |
0.021 |
10 |
Гашуун /доод/ |
8.46 |
2.72 |
2.6 |
0.65 |
0.010 |
0.142 |
11 |
Торхилог -Давст |
|
|
2.3 |
0.04 |
0.001 |
0.015 |
12 |
Хандгайт-Давст |
|
|
2.1 |
0.13 |
0.002 |
0.013 |
13 |
Увс нуур-Давст |
|
|
9.1 |
0.31 |
0.004 |
0.011 |
14 |
Түргэн -Түргэн |
|
|
2.7 |
0.09 |
0.002 |
0.012 |
15 |
Намир -Хар ус |
|
|
3.9 |
0.32 |
0.041 |
0.042 |
16 |
Хариг-Сагил |
|
|
1.7 |
0.10 |
0.002 |
0.053 |
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, усан дахь хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламж /цаашид ХА гэх/-аас давсан бохирдолгүй, голын ус дагуудаа цэвэр байсан ба Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 105.0-212.2 мгО/л буюу ХА-аас 1.0-2.1 дахин давж, Чигж гол Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим нитритийн азот /NО2/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 10.6 дахин, усны хатуулаг 8.14 мг-экв/л буюу ХА-аас 1.2 Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж бага зэрэг ихсэж, ХА-аас 1.3 дахин их, фосфат /РО4/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, хром /Cr6+/-ын агууламж 0.013 мг/л буюу ХА-аас бага зэрэг давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур- Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж нилээд өндөр, ХА-аас 2.2 дахин их байлаа.
Дүгнэлт, Увс аймгийн гадаргын усны 2019 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун, Хархираа-Тариалан, Хяргас нуур-Хар тэрмис, Сагил-Сагил, Хангилцаг-Цагаанхайрхан, Гашуун /дээд/, Торхилог-Давст, Увс нуур-Давст, Түргэн-Түргэн, Хариг-Сагил хяналт-шинжилгээний цэгүүдийн гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст, Намир-Хар ус хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфатын агууламж, Гашуун /доод/ хяналт-шинжилгээний цэгийн орчим аммонийн азот, фосфор, хромын агууламж, Чигж-Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим усны хатуулаг, нитритийн азот, Увс нуур, Хяргас нуурын усан дахь фторын агууламж ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ