Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар

Увс аймгийн гадаргын усны 2024 оны 04 сарын усны чанарын тойм

Шинэчлэгдсэн: 2024-12-21 15:11:27

УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ

2024 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ

Гадаргын усны чанар

Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2024 оны 04 дүгээр сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Хархираа-Тариалан, Түргэн-Түргэн, Тэс-Тэс, Чигж-Өндөрхангай, Намир-Хар ус, Хяргас нуур-Хар тэрмис,  Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун,  Хангилцаг-Цагаанхайрхан, Сагил-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Хариг-Сагил, Гашуун /дээд/, Гашуун /доод/ хяналт-шинжилгээний 16 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.

2024 оны 04 дүгээр сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.  

1 дүгээр хүснэгт

Усны объект-

Хяналт-шинжилгээний цэг

Бохирдуулах бодис, мг/л

О2

БХХ5

ПИЧ

NH4

NO2

P

1

Хархираа- Тариалан

 

 

1.4

0.12

0.007

0.005

2

Түргэн -Түргэн

 

 

1.8

0.15

0.005

0.007

3

Тэс-Тэс

 

 

1.3

0.13

0.008

0.004

4

Чигж - Өндөрхангай

 

 

12.2

0.36

0.009

0.063

5

Намир - Хар-Ус

 

 

8.1

0.50

0.030

0.024

6

Хяргас нуур-Хар тэрмис

 

 

12.9

0.40

0.006

0.005

7

Боршоо - Боршоо

 

 

6.8

0.21

0.004

0.030

8

Баруунтуруун-Баруунтуруун

 

 

10.6

0.31

0.007

0.039

9

Хангилцаг - Цагаанхайрхан

 

 

10.0

0.26

0.004

0.021

10

Сагил - Сагил

 

 

12.9

0.39

0.005

0.034

11

Торхилог - Давст

 

 

5.5

0.16

0.003

0.017

12

Хандгайт- Давст

 

 

3.9

0.34

0.002

0.070

13

Увс нуур-Давст

 

 

16.9

0.64

0.003

0.011

14

Хариг - Сагил

 

 

1.3

0.05

0.007

0.010

15

Гашуун /дээд/

7.89

2.25

3.4

0.15

0.009

0.029

16

Гашуун /доод/

7.57

2.42

4.2

0.24

0.010

0.067

 

Усны чанарын стандарт MNS4586:98

6<

3

10

0.5

0.02

0.1

Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.

Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан  ба Чигж гол Өндөрхангай хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 147.8 мг/л буюу ХА-аас 1.5 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 12.2 мгО/л буюу ХА-аас 2.2 мгО/л-ээр их , Хандгайт гол Давст цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 149.9 мгО/л буюу ХА-аас 1.5 дахин, Намир гол Хар-Ус цэгийн орчим  нитритийн азот / NО­2/-ын агууламж ХА-аас 1.5 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.2 дахин, Сагил гол Сагил цэгийн орчим перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж  ХА-аас 1.3 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.

Увс нуур Давст, Хяргас нуур Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Хяргас нуур-Хар тэрмис  хяналт-шинжилгээний цэгийн орчим  фтор /F/-ын агууламж ХА-аас 2.1 дахин,  перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 1.3 дахин,  Увс нуур Давст  хяналт-шинжилгээний цэгийн орчим   фтор /F/-ын агууламж ХА-аас 1.6 дахин,  аммонийн азот /NH­4/-ын агууламж ХА-аас 1.3 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж ХА-аас 1.7 дахин их байлаа.

Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2024 оны 4 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Хархираа-Тариалан, Түргэн-Түргэн, Тэс-Тэс, Боршоо-Боршоо, Баруунтуруун-Баруунтуруун,  Хангилцаг-Цагаанхайрхан, Торхилог-Давст, Хариг-Сагил, Гашуун /дээд/, Гашуун /доод/ хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Чигж-Өндөрхангай, Хандгайт-Давст цэгийн орчим сульфатын агууламж, Намир-Хар ус цэгийн орчим нитритийн азот, фторын агууламж, Сагил-Сагил цэгийн орчим перманганатын исэлдэх чанарын агууламж, Увс нуур-Давст, Хяргас нуурын усан дахь аммони, фтор, перманганатын исэлдэх чанарын агууламж  усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.

УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 11 сарын усны чанарын тойм 2024-11-28 1970-01-01 27
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 09 сарын усны чанарын тойм 2024-11-06 1970-01-01 32
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 10 сарын усны чанарын тойм 2024-11-06 1970-01-01 41
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 08 сарын усны чанарын тойм 2024-08-29 1970-01-01 77
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 06 сарын усны чанарын тойм 2024-08-16 1970-01-01 82
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 07 сарын усны чанарын тойм 2024-08-16 1970-01-01 113
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 03 сарын усны чанарын тойм 2024-06-05 1970-01-01 100
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 05 сарын усны чанарын тойм 2024-06-05 1970-01-01 122
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 11 сарын усны чанарын тойм 2023-12-10 1970-01-01 170
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 09 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 227
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 сарын усны чанарын тойм 2023-10-24 1970-01-01 182
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 06 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 251
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 07 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 220
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 08 сарын усны чанарын тойм 2023-09-13 1970-01-01 179
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 05 сарын усны чанарын тойм 2023-06-09 1970-01-01 221
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 11 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 160
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 03 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 207
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 04 сарын усны чанарын тойм 2023-05-05 1970-01-01 246
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 10 сарын усны чанарын тойм 2022-11-07 1970-01-01 273
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 09 сарын усны чанарын тойм 2022-10-06 1970-01-01 352
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 08 сарын усны чанарын тойм 2022-09-12 1970-01-01 327
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 07 сарын усны чанарын тойм 2022-07-26 1970-01-01 388
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 06 сарын усны чанарын тойм 2022-07-08 1970-01-01 388
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 03 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 328
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 04 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 382
Увс аймгийн гадаргын усны 2022 оны 05 сарын усны чанарын тойм 2022-06-20 1970-01-01 320
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 08 сарын усны чанарын төлөв 2019-09-11 1970-01-01 953
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 07 сарын усны чанарын төлөв 2019-08-07 1970-01-01 1074
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 03 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 958
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 04 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 950
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 05 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 945
Увс аймгийн гадаргын усны 2019 оны 06 сарын усны чанарын тойм 2019-07-05 1970-01-01 850