Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2024 оны 05 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2024 ОНЫ 05 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2024 оны 05 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Тэс-Тэс, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Хариг-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Боршоо-Боршоо, Билүү-Хяргас, Намир-Хар ус, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний 14 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2024 оны 05 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандартай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны объект- Хяналт-шинжилгээний цэг |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Тэс-Тэс |
|
|
1.8 |
0.13 |
0.008 |
0.015 |
2 |
Гэдрэг-Малчин |
|
|
3.7 |
0.09 |
0.004 |
0.014 |
3 |
Сагил - Сагил |
|
|
4.8 |
0.10 |
0.011 |
0.006 |
4 |
Хариг - Сагил |
|
|
5.8 |
0.18 |
0.006 |
0.007 |
5 |
Торхилог - Давст |
|
|
2.6 |
0.11 |
0.002 |
0.004 |
6 |
Хандгайт- Давст |
|
|
4.2 |
0.10 |
0.001 |
0.015 |
7 |
Увс нуур-Давст |
|
|
10.5 |
2.04 |
0.001 |
0.010 |
8 |
Боршоо - Боршоо |
|
|
4.8 |
0.29 |
0.003 |
0.010 |
9 |
Билүү-Хяргас |
|
|
4.8 |
0.23 |
0.002 |
0.004 |
10 |
Намир - Хар-Ус |
|
|
5.5 |
0.22 |
0.035 |
0.010 |
11 |
Гашуун /дээд/ |
8.37 |
2.09 |
2.1 |
0.25 |
0.012 |
0.018 |
12 |
Гашуун /доод/ |
8.05 |
2.25 |
2.6 |
0.69 |
0.013 |
0.032 |
13 |
Хангилцаг - Цагаанхайрхан |
|
|
3.4 |
0.07 |
0.004 |
0.004 |
14 |
Хархираа- Тариалан |
|
|
1.4 |
0.07 |
0.002 |
|
|
Усны чанарын стандарт MNS4586:98 |
6< |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, илр-илрээгүй, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодрүүлав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд, Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, голын ус дагуудаа цэвэр байсан ба доод цэгийн орчим аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, Билүү гол Хяргас хяналт-шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж ХА-аас 1.2 дахин давснаас бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгээс 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур Давст хяналт-шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 1.4 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж ХА-аас 4.1 дахин, перманганатын исэлдэх чанар /Пич/-ын агууламж ХА-аас ялимгүй их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2024 оны 05 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд Тэс-Тэс, Гэдрэг-Малчин, Сагил-Сагил, Хариг-Сагил, Торхилог-Давст, Хандгайт-Давст, Увс нуур-Давст, Боршоо-Боршоо, Билүү-Хяргас, Намир-Хар ус, Гашуун /дээд/, Гашуун /доод/, Хангилцаг-Цагаанхайрхан, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгүүдийн орчим усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байсан байна. Билүү-Хяргас, Гашуун доод цэгийн орчим сульфатын болон аммонийн азотын агууламж, Увс нуур-Давстын усан дахь аммони, фтор, перманганатын исэлдэх чанарын агууламж усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ