Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 сарын усны чанарын тойм
УВС АЙМГИЙН ГАДАРГЫН УСНЫ ЧАНАРЫН ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ТОЙМ
Гадаргын усны чанар
Увс аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь 2023 оны 10 дугаар сард гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Чигж-Өндөрхангай, Тэс-Тэс, Түргэн-Түргэн, Хариг-Сагил, Боршоо-Боршоо, Хандгайт-Давст, Торхилог-Давст, Увс нуур-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан, Баруунтуруун-Баруунтуруун, Хяргас нуур-Хар тэрмис, Билүү-Хяргас, Сагил-Сагил, Гашуун-Улаангом /дээд/, Гашуун-Улаангом /доод/, Гэдрэг-Малчин, Намир-Хар ус, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний 18 цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо.
2023 оны 10 дугаар сард хийсэн Увс аймгийн гадаргын усны шинжилгээний дүнг бохирдлын гол үзүүлэлтүүдээр MNS4586-98 усны чанарын стандарттай харьцуулан 1 дүгээр хүснэгтэд үзүүллээ.
1 дүгээр хүснэгт
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Чигж-Өндөрхангай |
|
|
1.9 |
0.09 |
0.003 |
0.006 |
2 |
Тэс-Тэс |
|
|
1.6 |
0.03 |
0.016 |
0.003 |
3 |
Түргэн-Түргэн |
|
|
0.8 |
0.04 |
0.002 |
0.013 |
4 |
Хариг- Сагил |
|
|
0.6 |
0.07 |
0.010 |
0.002 |
5 |
Боршоо-Боршоо |
|
|
1.9 |
0.13 |
0.002 |
0.008 |
6 |
Хандгайт-Давст |
|
|
5.1 |
0.09 |
0.001 |
0.009 |
7 |
Торхилог-Давст |
|
|
3.3 |
0.05 |
0.001 |
0.022 |
8 |
Увс нуур – Давст |
|
|
15.0 |
1.10 |
0.002 |
0.011 |
9 |
Хангилцаг-Цагаанхайрхан |
|
|
1.9 |
0.04 |
0.007 |
0.005 |
10 |
Баруунтуруун-Баруунтуруун |
|
|
1.4 |
0.03 |
0.008 |
0.006 |
11 |
Хяргас нуур-Хар тэрмис |
|
|
9.5 |
3.16 |
0.003 |
0.015 |
12 |
Билүү-Хяргас |
|
|
2.5 |
0.09 |
0.004 |
0.005 |
13 |
Сагил-Сагил |
|
|
1.1 |
0.07 |
0.003 |
0.005 |
14 |
Гашуун-Улаангом /дээд/ |
9.16 |
1.58 |
2.2 |
0.10 |
0.004 |
0.005 |
15 |
Гашуун-Улаангом /доод/ |
8.69 |
2.53 |
2.8 |
2.39 |
0.213 |
0.059 |
16 |
Гэдрэг-Малчин |
|
|
2.1 |
0.10 |
0.004 |
0.032 |
17 |
Намир-Хар ус |
|
|
6.0 |
0.38 |
0.014 |
0.034 |
18 |
Хархираа-Тариалан |
|
|
1.7 |
0.07 |
0.007 |
0.020 |
|
MNS 4586-98 |
6 |
3 |
10 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар, MNS4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Шинжилгээний дүнгээс үзэхэд: Гашуун голын усны хүчилтөрөгчийн горим хэвийн, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 4.8 дахин, нитритийн азот /NО2/-ын агууламж нилээд өндөр ХА-аас 10.6 дахин, Чигж гол Өндөрхангай хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 129.0 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин, Хандгайт гол Давст хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 135.2 мгО/л буюу ХА-аас 1.4 дахин, Билүү гол Хяргас хяналт шинжилгээний цэгийн орчим сульфат /SО4/-ын агууламж 131.6 мгО/л буюу ХА-аас 1.3 дахин, Гэдрэг гол Малчин хяналт шинжилгээний цэгийн орчим фтор /F/-ын агууламж ХА-аас 2.0 дахин их байсан ба бусад голын ус аливаа үзүүлэлтээр усны чанарын стандарт дахь ХА-аас давсан бохирдолгүй, цэвэр байлаа.
Увс нуур-Давст, Хяргас нуур-Хар тэрмис хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Увс нуур - Давстын орчим усан дахь аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 2.2 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.7 дахин, перманганатын исэлдэх чанар /ПИЧ/-ын агууламж 15.0 мгО/л буюу ХА-аас 5.0 мгО/л-ээр их, Хяргас нуур Хар тэрмис хяналт шинжилгээний цэгийн орчимд аммонийн азот /NН4/-ын агууламж ХА-аас 6.3 дахин, фтор /F/-ын агууламж ХА-аас 1.8 дахин их байлаа.
Дүгнэлт: Увс аймгийн гадаргын усны 2023 оны 10 дугаар сарын хяналт-шинжилгээний дүнгээс үзэхэд: Тэс-Тэс, Түргэн-Түргэн, Хариг-Сагил, Боршоо-Боршоо, Торхилог-Давст, Хангилцаг-Цагаанхайрхан, Баруунтуруун-Баруунтуруун, Билүү-Хяргас, Сагил-Сагил, Гашуун-Улаангом /дээд/, Намир-Хар ус, Хархираа-Тариалан хяналт-шинжилгээний цэгүүдэд гол мөрөн, нуурын усан дахь органик бодис болон эрдэс азотын агууламж MNS 4586-98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас давсан бохирдолгүй, цэвэр байлаа. Чигж-Өндөрхангай, Билүү-Хяргас, Хандгайт-Давст цэгийн орчим сульфат, Гашуун гол доод цэгийн орчим аммонийн азот, нитритийн азот, Гэдрэг гол Малчин хяналт шинжилгээний цэгийн орчим фтор, Увс нуур Улаангом, Давст хяналт шинжилгээний цэгийн орчим аммони, фтор болон перманганатын исэлдэх чанарын бохирдол илэрсэн байна.
УВС АЙМГИЙН УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН
БАЙГАЛЬ ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ